x

Зээлийн хүүг бууруулах боломжтой гэв

Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын 3 дахь хэсэгт “Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулах” үүргийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд даалгасан. Үүний дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн А-241 дугаар тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл” боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанкны бодлогын газрын захирлууд, Монголын Банкны Холбоо, эдийн засгийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл багтсан бөгөөд ажлын хэсэг 6 сарын турш ажиллаж, “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн төсөл”-ийг бэлэн болгоод байна. Тус төсөлд судлаач, эдийн засагчдын саналыг авах хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.03.20/ зохион байгууллаа.

Тэрээр хэлсэн үгэндээ “Зээлийн хүүг бууруулах чиглэлд өмнө нь боловсруулсан хөтөлбөрүүд, Монголбанкнаас баримталж ирсэн бодлого, чиглэл нь зээлийн хүүний түвшинг захиргаадалтын аргаар бус харин эдийн засаг, санхүү, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар бууруулах нь зохистой гэж үзэж ирсэн.

Захиргаадалтын аргаар хүүг бууруулах оролдлого нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудлыг бий болгох тул тогтвортой хэрэгжих боломжгүй юм. Ялангуяа, макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээлд тогтвортой орчин бүрдээгүй үед зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах оролдлого нь санхүүгийн эс зуучлал, хөрөнгийн дутагдлыг бий болгож, санхүүгийн болон эдийн засгийн хүндрэл рүү ч хөтлөх эрсдэлтэй юм.

Иймд энэ удаагийн “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг ч зах зээлийн зарчмын хүрээнд боловсруулах учиртай” гэв.

 

Үүний дараа Монголбанкны Судалгаа, Статистикийн Газрын захирал Д.Ган-Очир “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг нийт оролцогчдод танилцуулж, илтгэл тавилаа. 

Стратегийг тоймлон онцолбол, зээлийн хүүг бууруулахдаа макро эдийн засгийн орчинг бүрдүүлэх, бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, банкуудын эрсдэл даах чадвар, үр ашиг болон засаглалыг сайжруулснаар зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна. Энэ хүрээнд стратегийн 11 зорилтыг тодорхойлж, стратеги тус бүрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан байна. Зээлийн хүүг бууруулах стратегийн 11 зорилт нь:

  1. Инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгах – инфляцийн зорилтот түвшинг хангах 
  2. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын секторын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах 
  3. Төсвийн сахилга батыг хангах, макро бодлогын уялдааг сайжруулах 
  4. Эдийн засгийг төрөлжүүлэх, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх 
  5. Бодлогын хүүний коридорыг ашиглан хүүний сувгийн нөлөөг сайжруулах
  6. Санхүүгийн долларжилтыг бууруулах 
  7. Хүчтэй санхүүгийн системтэй болох, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх
  8. Зээлийн мэдээллийн сан, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх
  9. Зээлийн эрсдэлийг бууруулах, энэ чиглэлд эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох 
  10. Банкуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх 
  11. Төрийн болон санхүүгийн байгууллагуудын засаглалыг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах зэрэг болно.

 

 

Хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс зээлийн хүүг бууруулахад төв банк санаачилга гаргаж ажиллаж буйд талархалаа илэрхийлэв. Түүнчлэн хүүг бууруулахад дан ганц Төв банк гэлтгүй төр засгийн бүхий л институциуд хамтран ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо. Мөн зээлийн өр төлбөр барагдуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал өндөр, хэт их цаг хугацаа зарцуулагдаж буй нь хүүг өндөр тогтоох бас нэг шалтгаан болж байна. Тийм учраас хууль эрх зүйн орчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцоллоо.  Инфляцийг бууруулах замаар эх үүсвэрийн зардлыг бууруулах, шаардлагатай бол Төв банкнаас банкуудад тогтоож буй заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах нь зээлийн хүүг бууруулахад бас нэгэн чухал дэмжлэг болно гэх зэргээр оролцогсод байр сууриа илэрхийлэв.

Эх сурвалж: MONGOLBANK.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top