x

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Гялтганасан арванхоёрдугаар сар минь гялалзаж хурдалсаар өнөөдөр 31 дэх өдөр дээрээ золгов.

Хаалга сэвх хийтэл нь өргөж цан жавар татуулах мэт шинэ жил ирлээ. Хорин нэгэн онд надтай хамт долоон улсаар аялаж, далайн давалгаанд зэрэг салхилж, манантай тэнгэрт цугтаа нисэж, Монта Барод хамтдаа авирсан уншигч танд баярлалаа. Берлиний орой биелээгүй хүслээ тээгээд оройгүй сүмийн хажуугаар хамт алхснаа, бас Истанбулын дүүрэн сартай тэнгэрийн дор үгэн шувуу нисгэж нийтлэлээрээ учирч байсныг та лав санаж байгаа биз ээ.  

Долгорын хувьд энэ жил долоо улсаар аялаж, далай анх харж, Альпийн нурууны үзүүрт авирсан гэдгээс илүү том нэг амжилт байна. Тэр нь өнгөрсөн жил өөртөө зорьсон, “хүний эмзэг цэгийг онож хатгадаг хортой үгэнд харамч байх, харин тухайн мэдрэмж, цаг хугацаатай уягдах үнэн сайхан үгэнд өглөгч байх” гэдэг амлалтандаа хүрчээ. Танихгүй хүмүүстэй зөрж өнгөрвөл сайхан инээгээд мэнд мэдээд өнгөрдөг, үнэхээр хөөрхөн эрэгтэй, эмэгтэй хөгшин залуу хэн ч таарсан гоё байгаа зүйлийг нь магтаад өгдөг өглөгч болсон өөрөөрөө бахархаж байна. Би чадаж байгаа юм чинь өргөн олон монголоороо бүгд чадна. Автобусанд чихэлдэлгүй суудаг, оочер дайрч орклолгүй хүлээдэг, зам дээр зөрсөн хүнтэйгээ дулаан инээд эерэг энерги солиод зөрдөг, учирлаж ярьдаг, уужуу хүлээж авдаг ийм энгийн дундаж үйлдлүүдийг бид бүгдээрээ Улаанбаатар даяар, улс нийтээрээ хийж хэвшдэг болно.  

Одоо тэгээд энд би нэгэнтээ илүү үглэж таныг дахиад ёворъё. Бидний үзэх дуртай кино, унших дуртай түүхүүд нэг зүйлийг чухалчлан өгүүлдэг. Тэр нь одоодоо оршоорой, өөрийгөө хайрлаарай, чи бусдаас өөр шүү, тэгээд хүн болгоны энэ өөр байдал нь биднийг авь адилхан болгодог шүү. Бид жил сартай, цаг хугацаатай үргэлж уралддаг, заримдаа яарах нь зөв. Гэхдээ бударч буй цасан дунд инээмсэглэн зогсох шиг сайхан зүйл үгүй шүү.  

Энэ оны турш намайг голохгүй тоож уншсан уншигч танд маш их баярлалаа. Хорин хоёр ондоо ч мөн дундаж монгол Долгор нь үргэлжлүүлж бичнэ. Дундаж монгол хүнийхээ эрэлд уйгагүй гарна. Магадгүй олчихвол тэрэндээ хэвших, дахиад олон хүнийг түүндээ уруу татахын тулд дандаа хичээнэ. 

Шинэ оны мэнд хүргэе! Дундаж монгол Долгороос нь...


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: АЛДУУРСАН СЭТГЭЛ

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top