x

Валиевагийн явдлын дараа уран гулгалтын ертөнцөд юу болж байна вэ?

Камила Валиева. Энэ нэрийг сонсонгуут 15 настай бяцхан охин санаанд тань бууж банйа уу. Тэгвэл тэр л бяцхан охины ард уран тансагаар гулгах спортын фэнүүдийн итгэл найдвар явж байсан юм. Зуун жилийн авьяас, Шидэт охин, Төрмөл гулгагч... Спортын хэвлэлүүд түүнийг шүтэн биширч янз бүрээр л нэрлэж байв.

Харамсалтай нь юу болохыг бүгд харсан. Энэ явдлын дараа олимпын үлдсэн уралдаан тэмцээнүүд Валиевагийн хэргийн сүүдэр дор өнгөрсөн гэхэд болно. Энд тэндгүй аваргууд тодроод байхад л олимпын фэнүүд Валиеваг ярьсаар. Тэр ч байтугай алт авсан Аннаг бараг хэн ч дурссангүй.

Валиевагийн дасгалжуулагч Этери Тутберидзегийн нэр хамгийн их дурьдагдсан өдрүүд байлаа. Түүний зарим үнэн төрх ил гарч ирэх шиг. Түүнийг хэзээнээсээ ширүүн дасгалжуулагч гэж ярьдаг. Гучаад жилийн өмнө Тоня Хардин өрсөлдөгчөө штангаар цохиж энэ спортын хамгийн адгийн хүнээр нэрлэгдэж явдаг. Тэгвэл Евроспорт Этериг дараагийн хамгийн муу хүн болгож.

Валиеватай хэрхэн харьцахыг харсан спортоор дагнан мэдээлдэг хэвлэл мэдээллийнхэн дуу дуугаа авалцан Хэрцгий амьтан, Зүрх сэтгэлгүй дасгалжуулагч гэх зэргээр бичиж эхэлсэн. Олимпын хорооны босс Томас Бах бүр тэргүүн эгнээнд нь нааж явдаг шүү. Тэр тамирчнаа тайтгаруулахын оронд, туслахын оронд ямар аймшигтай хүйтэн байв аа, өөрийнхөө тамирчинтай яаж ингэж харьцаж чадаж бнаа гэснийг нь мэдээлээгүй сайт үгүй байх.

Валиева үзүүлбэрээ дуусгаад талбайгаас гарахад Этеригийн дуу тв камерт бичигджээ. “Яагаад чи бүх юмыг гарнаасаа алдаж байгаа юм, надад наадхаа тайлбарла” гэж чангаар орилсныг сонссон хэвлэлийнхэн “Бид уг нь тэврээд тайтгаруулах байх гэж бодсон” гэжээ.

Этери өөрийн алдар нэрийн төлөө жаахан охидыг нэг удаагийн цаас мэт ашигладаг, тэр хэзээ ч тамирчдыг удаан хугацаанд дасгалжуулж чаддаггүй гэж нэг сайт бичсэн байв. Үнэхээр ч түүний тамирчдыг харахад удаан карриер ерөөсөө байдаггүй. 2014 оны олимпын аварга Юлия Липницкая нэгэнтээ бэлтгэлийн үеэрх хоолны дэглэмийн асуудлыг сөхөж байлаа. Хэдэн жилийн дараанаас тэр идэмхий өвчин тусч биеийн жин нь бараг хоёр дахин нэмэгдэж байв. “2018 оны олимпын аварга Алина Загитова Пёнчанд бид зөвхөн амандаа ус балгаад амаа зайлчихаад буцаагаад цацаж байв” гэж хэлж байлаа. Алинагийн ард орж мөнгө авсан Евгения Медведева хүнд ачааллыг тэсвэрлэж дийлэхгүй өвдөгний бэртэл авч байв. Тэд бүгд 18 насандаа зодог тайлсан. Уг нь энэ бол ид нас л даа. 27, 28 настай ч медаль дээр бууж байдаг жишээ их бий.

Этерид тамирчдаас нь хэн нэг нь бүтэлгүйтэх хамаагүй байдаг гэх. Дөрвөлсөн үсрэлтээр гаршиж буй дараагийн охид нь түүнд шүүсээ шахуулах гээд бэлэн байдаг бололтой. Шүүсээ шахуулах гэсний учир нь хоол ундны дэглэмээс гадна урт цагийн бэлтгэл. Өдөрт 12 цагаар бэлтгэл хийдэг өөр ямар ч спорт үгүй дээ.

Гэхдээ Этериг өмгөөлсөн мэдээллүүд бас явсаан. Оросын талаас. Дэлхийн аварга Александер Жулин Бахын ярианд харамсаж байна, олимпын дөрвөн аваргыг төрүүлсэн хүн шавь нартаа юу гэж хэлэх нь түүний хэрэг гэж жиргэсэн байв. Түүний тэр жиргээний дор Этери орж ирээд “Ноён Бах бидний ажилд ийм дүгнэлт өгч байгаад их гайхаж байна” гэсэн байлаа. Эцэст нь Камилагийн жиргээ энэ хэргийг түр намжаах шиг боллоо. Тэр Этериг өөрийнхөө салбарт шилдэг нь гэсэн байв.

Гэсэн хэдий ч Камилагийн хэрэг уран гулгалтад том цочроо өгөв. Олимпын аварга, Германы Алёна Савченко насны хязгаарын тухай хөндсөн. “17, 18 настай бол ийм шуугианыг даваад гарна, 15 нас гэдэг дэндүү жаахнаараа байна” гэжээ. Тэр мөн Этериг буруутгаж. “Дасгалжуулагчид мэргэжлийн байх хэрэгтэй, би ч гэсэн дасгалжуулагчдаа толгойдоо цохиулж энэ спортыг орхих талаар бодож байсан” хэмээн хуучнаа дурсав. Камилагийн хэргийн дараа тэр охиноо уран гулгалтаар явуулах бодлоо өөрчилж байгаа бололтой. Дэндүү харгис ертөнц гэжээ.

Сочигийн олимпын хүрэл медалт, Америкийн Эшли Вагнер Камила энэ их шуугиан дунд талбайд гарах ёсгүй байсан юм, түүнийг талбайд гаргасан томчууд буруутай гэж. Олимпын аварга алдарт Катя Витт бас түүнтэй ижил төстэй яриа өгч. Шууд дамжуулалтын үеэр эфирт тэр уйлаад цааш харсан гэнэ. Шалтгаан нь Камилагийн нүд хальтрам бүтэлгүйтэл. Зуун жилд ганц төрөх ийм авьяасыг цунами болохоос өмнө гурван сар холдуулж сонин ч уншуулахгүй тархи толгойг нь амраах ёстой байсан юм. Хэн медаль авах нь хамаагүй. 15-хан настай охин улстөрийн золиос боллоо гэж тэр ярьсан байлаа.

Шүүгч нар ч ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэй талаар яриад эхэлснээс үзвэл ирэх жилүүдээс бидний мэдэх уран гулгалт өөр болох бололтой. Нэрт шүүгч Хаяа Лээнардс Уран гулгалт бол хөдөлгөөн, хөгжим, техник хосолсон онцгой спорт. Гэтэл хүүхдүүд зөвхөн техниктээ анхаарч энэ спортын гоо сайхныг орхигдуулаад байна. Тэд нэг удаа ирж баахан үсрэлтүүд харуулаад явдаг. Дараа нь шал өөр царайнууд ороод ирдэг гэжээ.

Трусовагийн байдал яг л энэ үгсийг санагдуулам байсан даа. Валиеваг гулгаж байхад тэр хүлээлгийн өрөөнд байгаагүй, шагналаа гарч аваагүй. Таван удаа дөрвөлсөн үсрэлт хийсэн ч мөнгө дээр буусандаа багтарч “Би энэ спортыг үзэн ядаж байна” гэж хашгирч байхыг нь дэргэдэх хүмүүс нь бүгд сонсчээ. Түүний нутаг нэгт, олимпын гурван удаагийн аварга Ирина Роднина уран гулгалтыг зөвхөн техникээр ялдаггүй тухай сануулан түүнийг шүүмжилсэн байна.

Юутай ч дэлхийн аваргаа үзээдхье. Тэгээд ирэх жилээс насны хязгаар тогтоосон, шүүлтийн систем өөрчлөгдсөн тэмцээн орж ирэхээр болж байна уу даа. Дэлхийн аваргаар гурван охин хэрхэх бол гэдэг их сонин байгаа. Анна алтан медаль авчихаад баярлахгүй байсан. Трусова орилж чарласан, Камилагийн хоосорсон нүд зэрэг нь түүх болж үлдлээ. Олимпын үеэрх тэдний биеийн хэл хоорондын өрсөлдөөн ямар аймшигтай байдгийг төвөггүй хэлсэн дээ. Магадгүй Этери тэднийг хооронд нь алалцуулдаг биз. Чи чад, үгүй бол өөр хэн нэг нь чадна гэж. Гэхдээ нэг л юм маргашгүй үнэн. Тэр олимпын аварга төрүүлж чадаж байна. Насны хязгаар тогтоогоод шинэ дүрэм гараад эхэлбэл байдал яаж өөрчлөгдөхийг тэр үед нь л харах байх даа.

Ямар ч байсан бяцхан Камила охин энэ спортын гольдрилыг өөрчлөх шиг. Хөлбөмбөгийн дэлхийн аварга дууссан ч хүмүүс тоглолтуудыг ярьсаар л байдаг. Түүн шиг олимп дууссан ч хүмүүс Валиеваг ярьсаар. Спортын гоё сайхан нь энэ байдаг билээ.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top