x

Монголбанк тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний импортод тодорхой хязгаарлалт тавих санал гаргана

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сүүлийн үед үүсээд байгаа ханшийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Оны эхний сарын байдлаар төлбөрийн тэнцэлийн алдагдал 500 сая доллар давсан. Оны эхний гурван сарын байдлаар төлбөрийн тэнцэлийн алдагдалтай байна. Үүнд олон улсын мөргөлдөөн үйл явдалууд нөлөөлж байгаа. Бидэнд уул уурхайн нөөц хангалттай байна, гэвч нүүрс, зэсийн нөөцөө хилийн хорио цээрээс шалтгаалж гаргаж чадахгүй, экспорт бага байгаа нь төлбөрийн тэнцэл үүсэхэд нөлөөлж байна. Манай улс Экспортоос илүү импорттой байна. Хил гаалийн асуудал тогтворжвол ханш тогтворжих боломжтой” гэсэн юм. 

Мөн тэрээр тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний импортод тодорхой хязгаарлалт тавих саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх саналтай байгаагаа мэдээлсэн юм. Учир нь 2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл Монголбанк арилжааны банкуудад 1.5 тэрбум ам.доллар нийлүүлжээ.

Харин статистик үзүүлэлтээс харвал он гарснаас хойш Монгол Улс 1.37 тэрбум ам.долларын импорт хийсний 600 орчим сая ам.долларыг тансаг зэрэглэлийн автомашины худалдан авалтад зарцуулсан байна. Энэ нь хилийн нөхцөлтэй холбоотой экспорт буурсан энэ үед төлбөрийн тэнцэлд дарамт учруулж байгаа тул төгрөгийн тогтвортой байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс уг саналыг гаргаж байгааг тайлбарлалаа.

  • 2022 он гарсаар импорт 40 орчим хувь өссөн бол экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувь буурсан байна.

  • Төлбөрийн тэнцэл тэнцэл 2021 оны эцэст 220 сая долларын алдагдалтай гарсан бол 2022 оны хоёрдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар давжээ.

  • 2021 оны нэгдүгээр сард валютын нөөц 4.5 тэрбум доллар байсан бол 2022 оны эхний сард 4.3 тэрбум ам.доллар болжээ.

  • 2021 оны импортын хэмжээ 8 тэрбум ам.доллар байгаагаас 30 хувь буюу 3 орчим тэрбум доллар нь хэрэглээ байна. 

  • 2022 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монголбанк 1.5 тэрбум ам.долларын интервенц хийсэн бол эргүүлээд экспортлогч компаниудаас 500 сая ам.доллар худалдан авсан байна. 

  • Өнөөдрийн байдлаар 163 сая ам.долларын хүсэлт ирсэн бол төв банк 50 сая ам.долларыг зохист хэмжээнд нийлүүлсэн. 

Тодруулбал: 

  • "Эрдэнэт үйлдвэр"-ээс 258 сая доллар

  • "Оюутолгой" компаниас 194 сая доллар

  • "Эрдэнэс Тавантолгой" компаниас 23 сая долларыг худалдан авчээ.

Тиймээс экспортын орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай ба ингэснээр нөөц нэмэгдэнэ гэдгийг хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top