x

Дундаж монгол Долгор: “love him free”

Модны мөчир зулзагалаж газар дэлхий өнгөө солин аядуу дулаан хавар хаяанд ирэв. Хавар бүр цээжинд хангинадаг Данзангийн Нямсүрэн гуайн шүлгийн шад шиг “Цөн түрж гол урсах сайхан, Цөмөрвөл би ч бас урсана даа гэж бодох сайхан”... Нээрээ л сая хэд хоног хөлдүү зүрхнийхээ гэсэж буй хэсэгт цөмрөөд дурлалд живэм өдрүүд өнгөрөв. 

Иргэний эр зориг ихтэй дурласан Долгор “love him free” гэж мэгээд их додьгор байв, долоо хоног. Гэхдээ тэр додьгор байдал долоо л хоносон. 13, 14-тэйдөө дурлалцаад нэг нэгнийхээ төлөө үхээд дуусдаг Ромео, Жулиатаас ялгаатай нь энэ их хурдтай дижитал эрин зуунд тэгж шархирах “хайран” цаг хугацаа тийм их байсангүй л дээ. 

Чи ч гэсэн хэзээ нэгэн цагт өөрт чинь ашигтай ч төлбөрийг нь хүчрэхгүй байгаа ямар нэгэн аппликэйшнг долоо эсвэл арвандөрвөн хоногийн үнэгүй хувилбарыг нь ашиглаад буцаагаад гунигтайгаар устгаж байсан л биздээ. Яг энэ процесс шиг. Юу ч гэсэн хайр, халамж гэдэг аппыг тэр хүнд үнэгүй ашиглуулаад тэгээд буцааж үйлдэл хийх нь үү дээ гэсэнд нөгөө талаас идэвхжүүлсэнгүй. Магадгүй эсрэг талын үйлдлийн систем вирустсан байсан байх, эсвэл багтаамж нь дүүрсэн байсан байх. Ямартай ч би чинь хайрлах гэдэг функц болохоос засварлах гэдэг үйлдлийн систем биш шүү дээ. Одоо тэр апп "out of the service".  

Ямар нэгэн болзолгүйгээр, асуултгүйгээр зүгээр л хайрлаарай гэдэг ганцхан өгүүлбэрт хөглөгдөөд хөл алдан гүйж магадгүй гэнэн хонгор гэдгийг чинь мэдэх болохоор би дахиад энд илүү үглэе. Зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж юмыг сонирхож, турших нь зөв. Гэхдээ үнэ цэн нь тодорхойгүй зүйлд өөрийн үнэтэй цагаараа хөрөнгө оруулах нь хайран юм. Дурлалд яарсан залуу охин минь үнэнийг хэлэхэд ганц бие байна гэдэг тохироогүй, чамайг өвтгөдөг хүнтэй хамт байхаас хавь илүү дээр. Орчлон дээр илүү хүн байгаа гээд эрэл хайгуулд гарах гэж байгаадаа гол нь биш залуу нас гэдэг энэ халуун хутгаар чи өөрийгөө сийлж, урлах ёстой учраас би энд өөртөө ч хэлээд байгаа юм шиг, чамд ч бичээд байгаа юм шигээр энэ нийтлэлээ бичив. Товчхондоо, үнэ цэн нь тодорхойгүй зүйлд өөрийн үнэт цагаа битгий их зарцуул. Ганцхан өгүүлбэрт хөөрч нисэм хүний хүүхэн үрээ хорвоо дэлхий уужим хийх ажил арвин байна. Өөрөө өөрийгөө сийлж, урлах их үйлсдээ л гойд анхаарлаа хандуул. Бусад нь аандаа болно доо. 

Одооноос эхлээд орчлон ертөнц, олон улсын харилцаа, эдийн засаг, маркетинг гээд том том сэдвээр чухам чухам юм бурах гэж байгаа Долгор дурлалын тухай ярихаа энэ хүрээд зогсоож байгаагаа албан ёсоор зарлаж байна. Дараа долоо хоногт дээрх том сэдвүүдийн нэгээр эргээд уулзая. Хүсвэл захиа, сэтгэгдэл ер юу ч байсан яахав бичээд үлдээгээрэй. 

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top