x

МОНГОЛБАНК: Одоогийн нөхцөлд хамгийн оновчтой тогтолцоо нь МИК

Өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр мэдээлэлдээ "Монголбанкнаас гарсан санхүүжилтийг аль нэг банкаар дамжуулаад МИК гэрээ хийж иргэдэд өгсний төлөө хэдэн хувийн хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй. 6%-аас 1.6%-ийг нь МИК шимтгэл байдлаар авч байна. Өнөөдөр МИК-ийг татан буулгах, эсвэл төрд шилжүүлэх тухай яриагүй. Зохион байгуулалт, бүтцээ эргэж хар. Хяналтаа сайжруул!" гэсэн юм. 

Түүний энэхүү мэдээллийн дараа Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр "МИК бол арилжааны банкнууд хувь нийлүүлж байгуулсан хувийн өмчлөлт компани. Үйл ажиллагаанд нь Монголбанк хөндлөнгөөс оролцдоггүй. Ипотекийн 20-30 жилийн хугацаатай зээл. Ийм урт хугацаатай зээл тодорхой хэмжээний эрсдэл дагуулж байдаг.

Иймд МИК тухайн зээлийн багцыг үнэт цаасжуулдаг, урт хугацааны эрсдэлийн сан бүрдүүлдэг. Энэ хүрээндээ тодорхой хэмжээний шимтгэл авдаг. 6 хувийн хүүтэй болсноос хойш авдаг шимтгэл нь харьцангуй буурсан байгаа. Шадар сайд ямар мэдээлэл хийснийг харж амжаагүй байна.

Одоогийн нөхцөл байдалд хамгийн оновчтой тогтолцоо нь энэ байна. Ипотекийн зээлийг иргэдэд илүү хүртээмжтэй болгох чиглэлд ажиллах хэрэгцээ байгаа. 2020 онд ипотекийн зээлийн хүү 6 хувь болж буурсан. Үүнээс 4-4.5 хувь нь арилжааны банкнуудын эх үүсвэрийн зардал болдог. Үүн дээр нэмэгдээд үнэт цаасжуулах болон үйл ажиллагааны зардал нэмэгдээд, эрсдэлийн санд нь ойролцоогоор 0.6 хувийн шимтгэл ноогдож байгаа болов уу" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 56 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top