x

Мариуполь хотын гангийн үйлдвэрт нуугдаж байсан иргэдийг аюулгүй газарт хүргэжээ

Украины Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрийн доорх бункерт долоо хоног нуугдаж байсан 150 гаруй хүүхэд, эмэгтэйчүүд аюулгүй нутаг дэвсгэрт автобусаар иржээ. 

Тус үйлдвэр нь Оросын тасралтгүй бөмбөгдөлтөд өртөж байсан юм.

"Тэд биднийг тал бүрээс нь буудсан. Газар дор олон хоног байсны дараа нар нүд сохлох мэт гэгээтэй байлаа" гэж нэгэн өндөр настай эмэгтэй хэлжээ.

Олон улсын хэлэлцээчид нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг орхисны дараахан Оросын арми гангийн үйлдвэрийг дахин буудаж, Украины өмнөд болон зүүн хэсгийн объектуудыг үргэлжлүүлэн бөмбөгджээ.

Мягмар гаригт мөн л баруун зүгт орших Львов хотыг пуужингаар цохиж, эрчим хүчийг нь тасалжээ.

Мөн Орос улс хуурамч сонгуулийг ашиглан зүүн нутгийн Донецк, Луганск муж, өмнөд хэсгийн Херсон мужийг өөртөө нэгтгэх гэж оролдож магадгүй гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Эрчим хүч: Европын Холбоо энэ долоо хоногт Оросын газрын тосонд урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг тавьж магадгүй. Барууны хориг арга хэмжээ нь Москва илүү хөнгөлөлт үзүүлж Энэтхэг, Хятадад газрын тос, нүүрсээ нэмж зарах Оросын төлөвлөгөөг таслан зогсоож магадгүй юм.

Орос улс зэвсгийн тээвэрлэлтийг тасалдуулж, Киев орчмын дэд бүтцийг сүйтгэж, барууныхныг илүү их хохироох талаар мэдэгдэл хийж магадгүй юм. Москвагийн харьцангуй тайван байдлыг анзаарсан Барууны шинжээчид илүү том дайчилгаа ирж магадгүй гэж дүгнэж байна.

Германы канцлер Швед, Финлянд улсыг НАТО-д элсэхээ шийдсэн тохиолдолд дэмжинэ гэж амлажээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top