x

Украин Азовсталь үйлдвэрээс шархадсан 264 цэргээ гаргаж, эмнэлэгт хүргэжээ

Украины засгийн газар Оростой олзны цэргүүд солилцох тохиролцоонд хүрсний дагуу Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрээс шархадсан 264 цэргээ гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна.

Тэдгээр цэргийг эмчилсний дараа Оросын олзны цэргүүдээр солилцох, гэрт хүргэх үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулна гэж Украины батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.

Тодруулбал, Азовсталь гангийн үйлдвэрээс гаргасан цэргүүдээс хүнд шархтай 53-ыг нь салан тусгаарлагчдын хяналтад байгаа Новоазовск тосгонд хүргэсэн бол хөнгөн шархтай 211 цэргийг мөн салан салан тусгаарлагчдын мэдэлд байгаа Донбассыг Оленновск сууринд хүргэжээ.

Украины ерөнхийлөгч Зеленский "Украины баатрууд амьдаараа бидэнд хэрэгтэй" гэж шархадсан цэргүүдээ нүүлгэн шилжүүлэх үеэр мэдэгджээ. Азовын тэнгисийн гол боомт Мариуполь хот 3 дугаар сарын эхээр Оросын цэргийнхний бүслэлтэд орж, тус хотын Азовсталь гангийн үйлдвэр Украины армийн сүүлчийн бэхлэлт болсон. Түүнээс хойш 2 сар гаруйн хугацаанд Украины цэргүүд болон энгийн иргэд Азовсталь гангийн үйлдвэрийн барилгад толгой хоргодож байна.

Бүслэгдсэн Украины цэргүүд Оросын армитай тулалдсаар байна. Энэ сарын эхээр Киев Москвагийн тохиролцооны хүрээнд тус үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Одоо тэнд цөөн  энгийн иргэн, Украины цэргүүдийн хамт үлдсэн юм байна. Мариуполь хотын барилга байшингийн 90гаруй хувь нь Оросын бөмбөгдөлтөд сүйрсэн гэж тус хотын дарга мэдэгдсэн байна. Одоо үлдсэн цэргүүдээ гангийн үйлдвэрээс гаргаж авахаар ажиллаж байгааг Украины батлан хамгаалахын дэд сайд мэдэгджээ.

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top