x

Финланд, Шведийн төлөөлөгчид Анкарад хэлэлцээ хийв

Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Швед, Финланд улсууд төвийг сахисан орнуудын байр сууриа орхиж, НАТО-д элсэх хүсэлтээ өгөөд байгаа. Гэвч үүний тулд, эвслийн гишүүн орны нэг Туркээс тавьж байгаа нөхцөлүүдийг шийдвэрлэх шаардлагатай болсон.

Энэ хүрээнд Швед, Финландын дипломатчид лхагва гаригт Анкарад яриа хэлэлцээ хийсэн байна.

Хоёр орны төлөөлөгчид Туркийн удирдагчдыг байр сууриа өөрчлөхөд түлхэц үзүүлэх зорилгоор Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоганы шадар төлөөлөгч болон Гадаад яамны дэд сайд нартай тус бүр уулзаж ярилцжээ. Турк улс, Хойд европын эдгээр улсыг Курдистаны ажилчны нам болон Сирийн курдуудын сайн дурын бүлэглэлд дэмжлэг үзүүлдэг гэж буруутган, НАТО-д элсүүлж авахын эсрэг байр суурьтай байгаа юм.

Энэ хоёр бүлэглэлийг Туркт алан хядагч байгууллагууд гэж үздэг байна.

Энэ хүрээнд, эдгээр бүлэглэлийн гишүүн 28 хүнийг Шведээс, 12 хүнийг  Финландаас албадан гаргуулах шаардлага мөн тавьжээ. Түүнээс гадна Турк улсад тавьсан зэвсгийн хоригоо цуцлахыг энэ 2 улсаас шаардаж байгаа аж. Шведийн төрийн нарийн бичгийн дарга болон, Финландын ижил зиндааны түшмэлээр ахлуулсан төлөөлөгчид уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр, талууд үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн байна. 

Шведийн Төрийн нарийн бичгийн дарга Калин, зэвсгийн экспортод тавьсан хориг хязгаарлалтыг цуцлах асуудлаар хоёр улс нааштай алхмууд хийх төлөвийг Туркт ойлгуулсан гэдгээ мэдэгджээ. Гэхдээ Турк улс өөрийнх нь тавьж байгаа шаардлагуудыг биелүүлэх тодорхой алхмууд хийхгүй бол Скандинавын энэ хоёр улсыг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь нь хэвээр байгаа юм байна. 

НАТО-д шинээр гишүүн элсүүлэхийн тулд гишүүн 30 улсын бүгдийнх нь дэмжлэгийг авах ёстой байдаг юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top