x

Өмнөд Солонгосын сонгуульд консервативууд ялалт байгууллаа

Өмнөд Солонгосын консерватив засаглалын нам лхагва гаригт томоохон хотуудын дарга нар болон мужийн захирагч нарыг сонгох 17 уралдааны 12-т нь ялалт байгуулснаар консерватив ерөнхийлөгч Юн Сук Ёол тангараг өргөснөөс хойш сар хүрэхгүй хугацаанд түүний нөлөөг улам өргөжүүлэв.

Үр дүн нь зөвхөн орон нутгийн түвшинд явагдсан ч үндэсний ассемблэйд олонхигүй, цөөхөн саналын зөрүүгээр сонгогдсон Юнд өгч байгаа өөр нэг санал асуулга гэж үзсэн. Түүний нам болох Ардын хүч нам нь сүүлийн үед хойгт өсөн нэмэгдэж буй зэвсгийн туршилтууд, цөмийн аюулыг онцолж буй Хойд Солонгосын эсрэг түлхэц үзүүлэхийг эрмэлзэж байгаа тул энэ сэдэв дээр засгийн газрыг дэмжихээр орон нутгийн сонгуульд кампанит ажил өрнүүлжээ.

Дөрвөн жилийн өмнөх 17 уралдааны 14-т нь ялалт байгуулж байсан Ардчилсан намын хувьд сонгуулийн үр дүн мөн л гайхалтай ухралт байлаа. Сонгогчид тухайн үеийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон түүний нам орон сууцны тэнгэрт хадагдсан үнэ, авлигын дуулианыг зогсоож чадаагүйд дургүйцэж, улс төрийн салхи Ардчилсан намын эсрэг эргэж байгаа илт харуулав.

Юны бодлогын алхмуудад тахал өвчинд нэрвэгдсэн жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих төсвийн хуулийн төслийг батлах, Сөүл дэх ерөнхийлөгчийн албыг нүүлгэн шилжүүлэх зэрэг орно. Тэрээр долоон жилийн турш жирийн иргэд явахыг хориглосон түүхт Цэнхэр ордныг нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгожээ. Гэхдээ түүний зам тийм ч дардан эхэлсэнгүй. Засгийн газрын анхны томилгоогоор томилогдсон хоёр хүн нь ёс бус үйлдлийн улмаас суудлаасаа огцорчээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top