x

Харгис, завхай эсвэл бүтээгч хүн үү?!: Оросууд Нэгдүгээр Петр хааны түүхэн үүргийг санал асуулгаар үнэлжээ

Нэгдүгээр Петр шиг өргөн цар хүрээтэй алдар нэртэй хувь хүнийг үнэлэх нь сонин биш. Нэг хэсэг нь түүнийг шинэчлэгч гэж магтана, нөгөө хэсэг нь түүний шинэчлэл зөвхөн гай тарьсан гэнэ. Эзэн хааны ямар ололт нь чухал байсан, ямар нь шүүмжлэлтэй тулгарсныг бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн (ВЦИОМ) санал асуулга харуулав.

Судлаачдийн гаргаснаар оросууд Петр хааны гол гавъяа нь флот байгуулж, Балтийн тэнгист гарцтай болгосныг нэгдүгээрт гарган тавив. Хоёрт нь “Европ руу цонх” гаргасныг хэлэв. Гуравт нь түүний шинэчлэлийн гавъяаг бичжээ.

Петербургийг байгуулсан нь түүний чансааны тавд эрэмблэгдэв. Харин цэргийн ололтууд асуулгын сүүл хавиар тавигдсан байна.

Асуугдагчдын дөнгөж 5 хувь нь Петрын үүргийг сөргөөр үнэлжээ. Тэр хүмүүсийн ихэнх эзэн хаан олигтой юм хийгээгүй гэсэн байв. Харин ч өөрийн шинэчлэлүүдээр тус биш ус болсон гэсэн байна. Хааны Европтой холбож өгснийг бас л олон янзаар үнэлэв. Асуугдагчдын хэсэг тэр нь эсрэгээр орос түмний уламжлал, соёлыг устгасан гэж үзжээ. Бас нэг хэсэг нь түүнийг харгис байсан, завхайгаар амьдарсан гэв. Тэд ер нь Петр Европт очоод өмнөхийн адил биш болоод эвдэрсэн гэж өгүүлжээ.

Ер нь бол оросуудын 90 хувь нь Петр хааны үйл ажиллагааг нааштайгаар үнэлжээ.

 

ВЦИОМ төвийн ерөнхий захирлын зөвлөх Елена Михайлова "Петрын үед амьдрагчдын хувьд түүний явуулж байсан шинэчлэлүүд нь өдөр тутмын практик, ахуйн дадал зуршлийг эрс өөрчлөн тэдэнд тааламжгүй байсныг дарангуйлалтай холбож байсан бол өнөөгийн бидэнд  түүний цар хүрээтэй үйл ажилгааны урт хугацааны нааштай үр дүн нь ойлгожтой бөгөөд тодорхой харагдаж байна" хэмээв.

Энэ санал асуулгын дараа, ахbад үеийнхэнд эзэн хааны улсыг бэхжүүлэх, арми, флотыг хөгжүүлсэн, технологийн хөгжилд оруулсан хувь нэмэр чухал байгаа нь харагдлаа. Харин залуу хүмүүст бол түүний Европын орнуудтой тогтоосон соёл, эдийн засгийн харилцаа нь чухал байв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top