x

АНУ, БНСУ хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр болжээ

Хойд Солонгосын зүгээс цөмийн аюул занал нэмэгдэж байгаа үед улсынхаа цөмийн тогтоон барих хүчийг ашиглах бодол засгийн газарт нь байхгүй гэдгийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль мэдэгдлээ.

Тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалд орсныхоо 100 дахь өдрөөр Сөүлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв.

Хойд Солонгосыг зэвсгийн хөтөлбөрөө эрчимжүүлж байгаатай холбоотойгоор түгшүүртэй байдал даамжирсан нөхцөлд хоёр улсын хооронд бат бөх энх тайван тогтоох дипломат хүчин чармайлтууд хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч Юн Сок Ёль мөн санал болгосон байна.

Цөмийн зэвсэг хураах алхмуудын хариуд эдийн засгийн үе шаттай төслүүд хэрэгжүүлэх яриа хэлэлцээ хийж эхлэхийг тэрээр Пхеньянд бас ахин уриалжээ. Хойд Солонгосын өнөөгийн нийгмийн байгуулал болоод аюулгүй байдалд “баталгаа өгч” чадахгүй боловч, одоогийн улстөрийн тогтолцоог хүчээр халах эрмэлзэл Өмнөд Солонгост байхгүй гэдгийг тэр бас мэдэгджээ.

Мөн АНУ, Өмнөд Солонгосын цэргийнхэн ирэх долоо хоногт сүүлийн жилүүд болоогүй томоохон хүрээтэй хамтарсан хээрийн сургууль эхлэхээр болсон тухай мэдээлсэн байна.

Төрөл бүрийн пуужингийн туршилт явуулж байгаа Пхеньяны зүгээс Сөүл болон Вашингтоныг цөмийн хямралаар сүрдүүлэн, аюул эрсдэл нэмэгдсэн үед энэ сургуулилалтыг хийж байгааг хэвлэлүүд онцолж байна. Холбоотон улсуудын нисэх онгоц, байлдааны хөлгүүд, танкууд болон хэдэн арван мянган цэргийн албан хаагчдыг оролцуулах “Улчи Фридом Шилд” нэртэй энэ цэргийн зуны сургуулилалт энэ сарын 22-ноос 9 дүгээр сарын 1-ний хооронд явагдах аж.

Гэхдээ, энэ удаагийн хээрийн сургуульд хоёр талаас хэд хэчнээн цэргийн албан хаагчид оролцох тухайд Америкийн батлан хамгаалах яам болон Өмнөд солонгосын штабын дарга нарын нэгдсэн хорооны зүгээс, тодорхой мэдээлээгүй байна. Өмнө нь тус хоёр улс ийм томоохон сургуулилалтыг хавар, зун болгон явуулж ирсэн байна.

Сануулахад, үүнээс хэдэн өдрийн өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах нөхцөлд эдийн засгийг нь сэргээх өргөн хүрээтэй багц хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүлж байсан. Мөн түүний өмнөхөн Пхеньяны талаас Сөүлийг улсад нь ковид-19 цар тахал дэгдээсэнд буруутгаж, сүйрэл тарих хариу барина гэж сүрдүүлсэн мэдэгдэл хийж байсан билээ. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top