x

Голомт банк “ӨВ СОЁЛЫН ГОЛОМТ” төслийг санаачилж Археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Голомт банк “Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Археологийн олдворууд нь Монгол Улсын түүх, өв соёл, зан заншил, шашин шүтлэгтэй салшгүй холбоотой бөгөөд хойч үедээ үнэн зөв, бодитой мэдээллийг бататган үлдээх томоохон ач холбогдолтой. “Өв соёлын голомт” төслийн хүрээнд Монголын түүх соёлын үл хөдлөх дурсгал, биет өвийн хадгалалт хамгаалалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг шинжлэх ухааны арга зүйн дагуу шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, цаашлаад Монголын соёлын өвийг дэлхийд таниулах археологийн олон төслүүд дээр хамтарч, дэмжин ажиллах юм.

Энэ жилийн хувьд “Өв соёлын голомт” төслийн хүрээнд Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг сонгон, археологийн ажлаа эхлүүлээд байна.

Археологийн малтлага судалгааг хэл шинжлэл, соёл судлал, түүхчид, архитекторууд зэрэг олон салбарын оролцоотойгоор хийдэг.

Төслийг хэрэгжүүлэгч ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн:

Голомт банкны санаачилга, санхүүжилтээр “Өв соёлын голомт” нэртэй урт хугацаанд үргэлжлэх томоохон төслийг эхлүүлээд байна. Уг төслийг манай ШУА-ийн Археологийн хүрээлэн хариуцан хэрэгжүүлж, хамтрагч байгууллагаар Нийслэлийн соёл, урлагийн газар болон Гандантэгчэнлин хийд эрдэм соёлын хүрээлэн ажиллаж байна. Археологийн малтлага судалгааг зөвхөн археологичид хийгээд л дуусдаг ажил биш юм. Тухайлбал, хэл шинжлэл, соёл судлал, түүхчид, архитекторууд, он цаг тогтоох ажлууд дээр хими, физикийн мэргэжилтнүүд зэрэг маш олон шинжлэх ухааны оролцоотойгоор хийгддэг. Мөн археологийн малтлага судалгааны олдворуудаас шашны холбогдолтой эд зүйлс ихээр илэрдэг бөгөөд Буддын шашны холбогдолтой эд зүйлсэд манай археологичдын тайлж уншиж чадахгүй, нарийн утга агуулгатай зүйлс олноор гарч ирдэг. Тийм ч учраас Гандантэгчэнлин хийд эрдэм соёлын хүрээлэнгийн тусламж дэмжлэгийг авч Монголын археологийн дурсгалаас олдсон бурхны шашны холбогдолтой эд, өлгийн зүйлсийг илүү нарийвчлан судлан тайлбарлах боломжийг эрэлхийлж, хамтран ажиллаж байна.

Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан:

Монголын түүхийг ярилгүйгээр Азийн түүх, цаашлаад дэлхийн түүхийг ярих боломжгүй гэж үздэг. Монголчуудын оюуны соёлын түүхийг эрэн сурвалжлах “Өв соёлын голомт” шинэ төсөл дээр манай Гандантэгчэнлин хийд эрдэм соёлын хүрээлэнгийн зүгээс Монгол оронд дэлгэрч байсан Буддын шашны 2000 орчим жилийн түүхийг археологийн олдвороор нотлох, тодотгож гаргаж ирэх, олон түмэнд танин мэдүүлэхээр зорин ажиллаж байна. Монголчуудын эртний ёс заншил, түүх соёл, бичиг үсэг, сүсэг бишрэл, үзэл санаа нь шашин шүтлэгтэй салшгүй холбоотой байсан нь, мөн дэлхий дахинаа түгэхэд Монголчуудын үүрэг оролцоо маш их байсан гэдэг нь археологийн хөдөлшгүй баримт, олдвороор батлагддаг.

Голомт банкны Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Н.Очирхуяг:

Монгол Улс зуун зуунаар тоологдох алтаар бичигдэх түүх шастиртай, төр улс, эдийн засаг, соёл, шашны гол төв, манлайлагч улс үндэстэн байсан. Энэ бүхнийг эдүгээ цагт Монголчууддаа, цаашлаад дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, нотлон харуулах нь туйлаас чухал. Үүнд археологийн олдворууд буюу түүхийн тулгар сурвалжуудын нэг болох эд өлгийн олдворууд нэн чухал үүрэгтэй. Энэхүү эд өлгийн олдворуудыг нээн илрүүлэх, улмаар хөдөлшгүй баримтаар нотлох хүндтэй бөгөөд амаргүй ажлыг хэрэгжүүлж буй ШУА-ийн дэргэдэх Археологийн хүрээлэн болон Голомт банк хамтран “Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top