x

Ерөнхийлөгчийн “шударгуу” томилгоо Монголыг дэлхийгээс таслав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сүүлд хийсэн томилгоо ар араасаа хэл ам дагуулж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш хоёр дахь удаагаа (МАН-ын дарга болсноосоо хойш анх удаа) бүрдүүлсэн шинэ танхим нь ар араасаа асуудал дагуулж эхэллээ. Нэр дэвшигдсэн цагаасаа л шүүмжлэлийн бай болж, Засгийн газартаа гал дуудаж орж ирсэн “Оргил”-ын Ж.Ганбаатар, “ЖДҮ” хочит Х.Болорчулуун нар дээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нэмэгдэв.

Сайд Г.Сайханбаяр ОХУ-аас Куриллын арлуудтай холбоотойгоор Япон Улсад сануулга өгөхөөр явуулж буй “Восток 2022” цэргийн хээрийн сургуулилтад монгол цэргүүдийг оролцуулсан явдал нь дэлхийн чихийг дэлдийлгэж, манай улсыг энхийг эрхэмлэгч улс орнуудын өмнө нүүр хийх газаргүй болгов. Зөвхөн “нүүр улайх” төдийгөөр өнгөрнө гэж үү?

Энэ сарын 27-нд болох Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог үдэх (өнгөрөгч долдугаар сард намынхаа сонгуулийн үйл ажиллагаанд оролцож яваад алагдсан) төрийн оршуулгын ёслолд оролцохоор манай Засгийн газрын тэргүүн Японы Гадаад хэргийн сайдад хүсэлт тавьсан боловч нөгөө тал “Японы эсрэг явуулсан цэргийн сургуулилтад Монгол Улс нь ОХУ, Белорустай хамт оролцсон явдал нь манай улсыг өдөөн хатгасан шинжтэй байна” хэмээн мэдэгджээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Энэ сургуулилтанд оролцож байгаа Энэтхэгээс бусад орныг Украины эсрэг дайнд оролцож байгаад тооцно” гэдгээ мэдэгджээ. Юун нөгөө ардчилсан Монгол, Азийн ардчиллын баян бүрд. Энхийг эрхэмлэх гадаад бодлого энэ тэр ч хаачлаа. Хөрш улсаа эзлэн түрэмгийлэхээр явуулж буй дайны шууд холбоотон болоод явчихлаа.

Эх сурвалжийн мэдээллүүдээс үзвэл манай Гадаад харилцааны яам “Энэ удаагийн цэргийн сургуулилтад оролцож болохгүй шүү” (өмнө нь манай улсад хийсэн Орос, Монголын хамтарсан сургуулилтын дараа) гэдэг анхааруулгыг удаа дараа өгч байсан аж. Атал ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нь Батлан хамгаалахын сайдтай ярилцаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр зөвшөөрүүлдэг гэнэ ээ. Орост Элчин байсан, Гадаад хэргийн сайд асан зарим нөхөд ч гар бие оролцсон. УИХ, Засгийн газар нь энэ талаар юу ч мэдээгүй гэх. Мэдээгүй байх нэг хэрэг, мэдсэн атлаа мэдээгүй царайлах бас өөр хэрэг. Японы тал лав ийм тайлбарт үнэмшихгүй. Ядаж энэ ажиллагааг зохион байгуулсан нөхдийг даруй зайлуулж, хариуцлага хүлээлгэж байж хариу тайлбар хийх хэрэгтэй болно.

Г.Сайханбаярын хувьд 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар анх орж ирсэн. Сая Засгийн газарт үлдсэн шалтгаан нь ч бас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй шууд холбогддог. Түүнийг анх томилогдоход нь л “Ерөнхий цэргийн сургуульд хамт сурч байсан ангийн найзыгаа татлаа” гэдэг шуугиан гарч байсан ч анхнаасаа цэргийн мэргэжилтэй, армид 30 гаруй жил ажилласан өөрийн хүн (сүүлд томилогдохдоо БХЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан) гэдгээр нь салбарынхан чимээгүйхэн хүлээж авсан.

Гэвч түүнийг томилогдсоноос хойш гарсан цэргийн гэмт хэрэг, хугацаат цэргийн алба хаагч нарын амь нас эрсэдсэн олон тохиолдлуудад мань эр ямар ч хариуцлага хүлээгээгүй. Тэр ч байтугай өнгөрсөн наадмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, таван хүнд генерал цол олгосны нэг нь Г.Сайханбаяр. Ингэхдээ бригадын генерал байсан хүнд хошууч генерал цол өгөх ёстой байтал цол алгасч дэслэгч генерал өгсөн гэдэг шүүмжлэл гарч л байсан. Үүнийгээ ч тухайн үедээ Ерөнхийлөгч нь ухамсарласан уу, долдугаар сарын 8-нд зарлиг гаргаж цол олгосон таван генералын тухай наадмын дараа 14-нд мэдээлж байх жишээтэй.

Монгол Улсыг дэлхийн нийтийн өмнө нүүр хийх газаргүй болгож байгаа удаах гэмтэн нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр гэдгийг өмнө хэлсэн. Цэргийн нэгдсэн дээд сургууль, МУИС-ийг дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй энэ нөхөр 2008 оноос хойш гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан. Тэр тусмаа сүүлийн бүрэн эрхийн хугацаандаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог тэргүүлж ажилласан хүн. Энэ талаас нь харвал Монгол Улс өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гээд өмнөх ажилтайгаа холбоотой асуудлаар мэдлэггүй байх боломжгүй хүн.

1994 онд УИХ-аар баталж, 2010 онд засч сайжруулсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.1 Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ” гэсэн байгаа.

Мөн “Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал юм. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна. Энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай баримталж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжинэ” гэсэн байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол Үндсэн хуулийн дараа орох хүчин чадалтай баримт бичиг. УИХ өөрөө ч батлан гаргаж байгаа хууль, тогтоомжуудаа энэ үзэл баримтлалд нийцүүлэх үүрэгтэй. Гэтэл ҮАБЗ-ийн нэг гишүүн, түүний томилсон хүмүүс нь үндэсний аюулгүй байдлынхаа эсрэг ажиллаад, олон улсын тавцанд улс орноо ганцаардуулах бодлого явуулаад эхэлснийг юу гэж ойлгох вэ?

Дашрамд нэг зүйлийг сануулахад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр хуулиар олгогдоогүй эрх мэдлийг эзэмшдэг. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын дэгийг өөрчилсөн. А.Гансүх гэдэг хүний үеэс хэрэгжиж эхэлсэн тухай саяхан нийтэлсэн байна лээ. Ингэхэд, У.Хүрэлсүхийн томилсон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь хуулиас давсан эрх эдэлж, шийдвэр гаргаж байгаа бол У.Хүрэлсүхтэй л холбоотой. Х.Баттулгаас боллоо гэдэг асуудал байхгүй шүү. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Би (172.70.49.154)
    Монгол улсаар тоглож бна даа МАНайхан!!!
    2022 оны 09 сарын 06 | Хариулах
  • оросууд дэлхийн хамгийн ад үзэгдсэн улс (172.69.45.138)
    Оросыг дагаж салбагнаад дэлхийгээс улсаа тусгаарлах буруу. Дэлхий Монголгүй байж чадна харин Монгол дэлхий ертөнцөөс тусгаарлагдвал 2 хөрш маань хөөрхөн хувааж иднэ хэн ч өмөөрөхгүй. Орос Монголоос болж ганц тулгуур болсон Хятадтай муудалцахгүй. Өмхий Оросуудаас зайгаа аваач тэртэй тэргүй тэдний нутгаар хэн ч ямар бараа тээвэр явуулахгүй. Хилээ нээсэн ч ач холбогдолгүй.
    2022 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (172.69.252.150)
    Энэ ямар тэнэг сайд бэ
    2022 оны 09 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 57 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top