x

"ПРИУС"-ийн нүүрсэн яндангийн хулгайн наймааг хэн зогсоох вэ?

-Нүүрсэн яндангүй машинаас хар тугалга ялгарч, нийслэлчүүдийг хордуулсаар байна-

Хүүхдийн цусанд хар тугалганы хэмжээ таван мкг/дп/-ээс их байвал сэтгэхүйд нөлөөлдөг гэж үздэг олон улсын стандарттай. Тэгвэл Улаанбаатар хотын хүүхэд багачуудын дунд хар тугалганы хэмжээ зөвшөөрөгдсөнөөс дөрөв дахин их буюу 22 мкг/дп/ байна гэх ноцтой дүгнэлтийг өнгөрсөн жил АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн сургуулийнхан танилцуулж, шуугиан болж байв. Томчуудын хувьд ч ялгаагүй, нийслэлчүүд тэр чигээрээ хар тугалганд хордож байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар удаж байна.

Товчхондоо хар тугалга нь нарийн ширхэгт тоосонцроор дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг хүнд металл. Ингээд зогсохгүй хүний биед их хэмжээтэй агуулагдах нь үхэлд хүргэх аюултай. Хар тугалгыг мэдрэлийн хор гэж эрдэмтэд нэрлэдэг. Учир нь энэ хүнд металлын онцгой хор аюул нь мэдрэлийн системийг гэмтээдэг. Цаашлаад бөөр, уушги гээд хүний бүхий л эд эрхтнийг гэмтээдэг хорт бодис.

Хар тугалгын хор аюулын талаарх хамгийн бодитой кейс бол АНУ юм. Тус улсын хамгийн их хүн амтай Нью-Йорк хотод 1990-ээд оны үед нийгмийг цочроосон дэлхийн хамгийн ноцтой, харгис гэмт хэргүүд үйлдэгддэг болчихсон гэдэг. Хотын иргэд нь бүгд цочмог уур уцаартай болж, нийгэм тэр чигээрээ стресст орсныг ч тухайн үед эрдэмтэд анзаарсан гэдэг. Ингээд гэмт хэрэг өссөн шалтгаануудыг судалсны эцэст тэдгээрээс анхаарал татсан гол үндэслэл нь хар тугалгатай шатахууны хэрэглээ байжээ. Өөрөөр хэлбэл, хар тугалгатай шатахууны хэрэглээ нэмэгдэх тусам гэмт хэргийн тоо өсч, буурахад дагаж буурсан зүй тогтол ажиглагджээ. Тиймээс АНУ, цаашлаад Европ даяар хар тугалгатай бензинийг хэрэглээнээс хасах арга хэмжээг хатуу авч, гэмт хэргийн гаралтыг бууруулж байжээ. Энэ бол бодит түүх.

Эдгээрийг онцлохын учир манай улс, тэр дундаа хүн амын талаас илүү хувь нь аж төрж буй Улаанбаатарчууд хар тугалга гэх энэ аюулт бодис агуулагдсан хорт утаагаар жилийн дөрвөн улиралд амьсгалсаар байна. Энэ хорт утааг бүрдүүлж байгаа хамгийн том хүчин зүйл нь автомашины утаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2020 оны байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 602.189 тээврийн хэрэгсэл байгаагийн 21.4 буюу 128.983 нь “Toyota prius” загварын автомашин байна гэсэн стастисик мэдээллийг танилцуулж байв. Яг замын хөдөлгөөнд оролцож байгаа нь “Toyota prius” нь дийлэнх байгааг нийслэлчүүд мэднэ. Цаашлаад энэ загвар дотроо “Toyota prius 20” нь илүү жин дарна.

Харамсалтай нь ийнхүү Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд томоохон хувийг эзэлж байгаа “Toyota prius 20” машинууд нүүрсэн яндангүй байдаг талаар “Өдрийн сонин” өмнө нь хөндөн бичиж ирсэн.

Автомашинаас ялгарч байгаа хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн яндан сүүлийн жилүүдэд үнэд хүрч, автомашиныг хилээр оруулж ирэхдээ янданг нь тайлаад авчихдаг, мөнгөний төлөө унаж яваа машиныхаа янданг тайлаад зарчихдаг, эсвэл бусдын машинаас тонож дээрэмддэг бүлгүүд бий болоод удаж байгаа юм. Ченжүүд нүүрсэн янданг худалдаж авна. Иргэд өөрсдөө ч зарна. Хулгайн бүлгүүд ч дамлан худалдана. Үнэ ханш нь 800.000-1.200.000 төгрөгт хүрдэг. Хамгийн ноцтой нь хилээр оруулж ирж байгаа “Prius 20” маркийн машинууд нүүрсэн яндангүй байх тохиолдол олон. Яндантайгаа орж ирдэг ч иргэдийн гар дээр очихдоо үгүй болчихдог. Нүүрсэн янданг авах ажиллагаа олон цэг дээр өрнөдөг. Японд ч, Монголд орж ирсний дараа ч тайлаад авчихдаг. Дээр нь худалдаж авна, хулгайчид тоносноо зарна. Цахим сүлжээнд гэхэд нүүрсэн яндан худалдаж авах зар тоймгүй олон байгаа.

Хулгайлж, тонон дээрэмдэж, хямд үнээр худалдаж аваад цугларсан яндангаа наймаачид БНХАУ руу гаргадаг. Хил дээр мөн Хятад талын ченж байдаг. Тэд Монголоос гарч байгаа нүүрсэн янданг хүлээж авч цааш худалддаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талд япон автомашины нүүрсэн яндангийн эрэлт өндөр байдаг юм байна. “Нүүрсэн яндан доторх утаа шүүгчийг зөвхөн Японд өндөр технологиор үйлдвэрлэж гаргаж авдаг. БНХАУ, Хонконг зэрэг улс тэр технологид хүрч үйлдвэрлэж чаддаггүй учраас ийм эрэлт үүссэн гэсэн мэдээлэл албаны хүрээнд авагдаж байсан” гэсэн тайлбарыг албаныхан хэлдэг.

Энэ гэмт үйлдэл өнөөдөр хүртэл үргэлжилсээр байгаа учир шалтгаан нь хил гаалиар чөлөөтэй нэвтэрдэгтэй холбоотой. Ченжүүд хил гааль дээр “том” гэж байгаа. Нүүрсэн яндангийн хууль бус эргэлтийг зогсоохын тулд Гаалийн ерөнхий газраас хяналт шалгалт хийсэн байдаг. Гэвч ченжүүд маргаан үүсгэж, Гаалийн ерөнхий газрыг ялсан баримт хүртэл байгаа юм. Энэ талаар ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын албаны дарга Б.Сүхбаатар “2018 онд анх нүүрсэн яндантай холбоотой зөрчлийг гаалийн шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч, хураан авсан юм. 2018-2019 онд 800 орчим янданг хурааж авсан. Гэтэл холбогдогчид “Нүүрсэн яндан бол Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож, хязгаарласан бараа биш” гээд гаалийн байгууллагыг шүүхэд өгсөн. Ингээд ажиллагаа явагдаад Дорноговь аймгийн Сум дундын шүүхээс гаалийн байгууллагын нүүрсэн янданг хурааж авсан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Засгийн газрын тогтоол, хууль тогтоомжид зааснаар хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтад нүүрсэн яндан байдаггүй. Шүүх үүнийг л үндэслэсэн. Бид яах ч аргагүй болсон. Түүнээс хойш нөгөө нөхөд бүр гаалийн бүрдүүлэлт хийгээд нүүрсэн янданг энгийн бараа бүтээгдэхүүн шиг нэвтрүүлэх хандлага нэмэгдсэн. Бид тэгээд орхиогүй. “Тэгвэл та нар нүүрсэн яндангийн өмчлөгч мөн гээд өөрсдийгөө баталсан тодорхойлолт авч ир” гэхэд “Гаалийн байгууллага өөрсдийн ажлаа хий. Бидний эрхэд халдаж байна” гээд бүр асуудал үүсгээд эхэлсэн” гэсэн нь анхаарал татдаг.

Манай хуулийнхан ч энэ төрлийн хэргийг хүч хүрэхээ байсан юм билээ. Тиймдээ ч өнөөдөр “Prius 20”-ын нүүрсэн яндангийн наймаа илүү их цэцэглэж, үүнд хяналт тавих газаргүй болжээ. Уг нь хяналт тавих нэлээд олон байгууллага байх ёстой. Үүний хамгийн том нь Зам, тээврийн хөгжлийн яам. Гэвч тэд энэ асуудлыг харьяалдаггүй гэдэг тайлбар хэлдэг. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар ч үүн дээр дорвитой анхаардаггүй.

Нүүрсэн яндангүй машин замын хөдөлгөөнд оролцуулж байгаад оношилгооны төвүүд дээр гол хяналт байх ёстой баймаар. Энэ талаар АТҮТ-ийн Сонгинохайрхан Техникийн хяналтын үндэсний төвөөс тодруулахад “Техникийн хяналтын үзлэгт машин жилд нэг удаа орж байгаа. Яндантай машинууд ч бий. Эсвэл бусдаасаа яндан аваад тавьчихаад орж байгаа нь ч байна. Хятад яндантай нь ч байгаа. Бид бол стандартаа л барина. Хятад яндантай байна, тэнцүүлэхгүй гэх боломжгүй. Жолооч нар хятад яндан тавиад л ороод ирдэг. Хаанаас хэдээр авав гэхээр “600.000-аар хятад яндан тавиуллаа. Ориг яндангийн үнэ дийлдэхгүй юм байна гэдэг” гэсэн тайлбарыг хэлдэг.

Тэгвэл өнөөдөр агаарт хорт бодис ялгаруулж байгаа энэ ноцтой асуудалд хэн анхаарал тавих вэ.

Өнөөдөр Монголын нийгэм тийм ч таатай бус байна. Зам дээр гараад л ууртай жолооч нар, хорт утаа ялгаруулсан зам дүүрэн машин. Сошиалаар дүүрэн хэрүүл, нэгнийгээ муулсан сэтгэгдлүүд, ууртай уцаартай хүмүүс. Энэ бүхэн хором тутамд амьсгалж агаараас үүдэлтэй гэж үзэх үндэслэл дүүрэн байна. АНУ-ын жишээг хар л даа. Яг өнөөдрийн улаанбаатарчууд байж.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 56 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top