x

III Карл хаан энх тайван, эв зохицол, цэцэглэлт авчрахаа амлав

Британийн хаанаар III Карлыг албан ёсоор есдүгээр сарын 10-ны өглөө тунхаглан зарлалаа. 

Энэ  өдөр Хаан ширээг залгамжлах зөвлөл III Карлыг Их Британийн шинэ хаанаар зарлав. Энэ арга хэмжээнд ханхүү Уильям, хатан хаан-консорт Камилла зэргийн хааны гэр бүлийнхэн, ерөнхий сайд Лиз Трасс, Их Британийн хуучин ерөнхий сайд нар, улстөрчид, элчин сайд нар, бусад албаны хүмүүс байлцлаа.

III Карл хаан тангараг өргөн энх тайван, эв зохицол, цэцэглэлт авчрахаа амлав. Мөн энэ өдөр III Карлыг Канадын шинэ тэргүүнээр зарлах ёслол Оттава дахь Амбан захирагч Мэри Саймоны  Ридо-Холл өргөөнд болсон байв.

Ёслолд Канадын ерөнхий сайд  Жастин Трюдо танхимынхаа хамт оролцсон ба Саймон, Трюдо хоёр энэ талын баримтад гарын үсэг зуржээ. Ёслолд зориулан дөрвөн их буугаар 21 удаа салют буудав.

Үүнээс өмнө, Их Британийн парламентын хоёр танхмийн гишүүд шинэ хаан III Карлд тангараг өргөжээ. Лордын танхимын спикер Линдси Хойл, парламентын гишүүд Питер Боттомли, Харриет Харман, Ерөнхий сайд Лиз Трасс, Нийгэмлэгийн танхмын лидер Пенни Мордаунт, лейбористуудын лидер Кир Стармер нарын хүмүүс тангараг өргөсөн. Үлдсэн гишүүд нь хатан хааныг нутаглуулсны дараа тангараг өргөнө. Өмнө нь тэд парламетад сонгогдоод "Эрхэм дээд хатан хаан Елизаветад түүний залгамжлагч нарт үнэнч байх" тангараг өргөж байсан юм.

Британийн шинэ хаан өөрийн эхийн үхлийг асар их харууслын агшин гэж хэлжээ. Хаан ширээг залгамжлагчийн хувьд түүний шинэ цол нь багагүй ээдрээ авчирч буйг Reuters агентлаг мэдээлжээ.

Өөрийн титэмлэгдэх цагийн хүлээлтээр боломжийн бүхий л дээд амжилтыг тогтоож ирсэн Чарльз мянган жилийн түүхтэй Английн хаанчлалын хаан ширээнд сууж байгаа хамгийн өндөр настай дээдэс болж байна. Тэрээр олон нийтийн дунд нэлээдгүй зөрөлдөөнтэй сэтгэгдэлтэй хоёр дахь эхнэр Камиллагийн хамт хаан ширээнд 73 насандаа сууж байгаа хүн болно.

Балморалаас Букингемд буцан ирээд III Карл Британи үндэстнүүдэд хандахдаа талийгаас хатан хааныг "Бүхий л талаар түүнд болон тэдний гэр бүлд үлгэр дуурайл болсон хүн байлаа" гэжээ.

Иргэд түүнд харамсал гашуудлаа илэрхийлсэн байна. Үүний дараа тэр Ерөнхий сайдыг хүлээн авч уулзжээ. Их Британийн хаан III Карл хаан ширээ залгамжлагч хүү Уильямыг Уэльсийн жононгоор зарлав. Энэ тухай тэр үндэстэндээ есдүгээр сарын 9-нд хандахдаа мэдэгдсэн юм. 

"Өнөөдөр би түүнийг улсын болон Уэльсийн жонон болгосноороо бахархаж байна. Энэ өндөр цол хэргэмийг би миний бүхий л амьдрал ба үүргийнхээ хувьд авч явах хүндтэй үүрэг хүлээж ирсэн юм. Гарри, Меган хоёрт би өөрийн хайраа илэрхийлэхийг хүсч байна. Учир нь тэд хилийн чанадад өөрсдийн амьдралаа товхинуулж байна" гэв.

Есдүгээр сарын 9-нд Хатан хаан II Елизавета нас барснаас хойш "Бурхан минь, хааныг минь хамгааларай" гэх Их Британийн төрийн болон хааны сүлд дууг Лондоны Гэгээн Павелын сүмд анх удаагаа албан ёсоор эгшиглүүлснийг өнгөрсөн баасан гаригт Sky News телевиз дамжуулжээ.

II Елизавета хаанчилж байхад сүлд дуу "Бурхан минь, хатан хааныг минь хамгаалаарай" гэсэн нэртэй байв. Одоо Британийн сүлд дууны хатан гэсэн эм үгийг хаан гэсэн эр үг болгон сольжээ.

II Елизаветагийн яг хувийн хөрөнгийг нь 530 сая доллараар үнэлж байна. Их тоо ч гэсэн  бусад баян хаад, бизнесменүүдийн хөрөнгийн дэргэд бага юм. Талийгаачийн хөрөнгийн жагсаалтад гэрбүлийн гишүүдийн өвийн хөрөнгө багтсан байна. Түүний талийгаач нөхөр Эдвард Сигогийн зургийн цуглуулга, гурван мянган ховор номыг оруулсан арван сая фунтыг үлдээсэн байлаа. Хатан хаан зуун сая фунтаар үнэлэгдэх маркийн цуглуулгатай байжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top