x

Тоглоомон буугаар "зэвсэглэн" эмэгтэй банк орж "өөрийн" дансыг дээрэмджээ

Сонирхолтой тоонууд: ЕХ эрчим хүчний татвар, барьцаанд шахуу байгаа Лебаноны банк, Оросууд сонгуульд хөндлөнгөөс оролцдог, Чили-Экуадорын хөлбөмбөгийн драма...

140 тэрбум: ЕХ нь байгалийн хий ашигладаггүй атлаа хийний үнээс үүдэлтэй цахилгаан эрчим хүчний өндөр зардлыг эрчим хүчний компаниудаас гэнэтийн ашгийн татвараар 140 тэрбум евро цуглуулна гэж найдаж байна. Брюссель энэ мөнгийг ​​ЕХ-ны хэмжээнд шатахууны үнийн дээд хязгаар гэх мэт хэрэглэгчдийн татаасыг төлөхөд зарцуулна. Эндээс үзэхэд оросын хийн үнийг хязгаарлах тухай яриа хэлэлцээг хэрэгжүүлээгүй нь илт байна.

13,000: Засгийн газраас бэлэн мөнгө авах хязгаарлалтаас залхсан Лебанон эмэгтэй лхагва гаригт тоглоомон буугаар "зэвсэглэн" банк руу дайрч, эгчийнхээ хорт хавдрын эмчилгээний төлбөрийг төлөхийн тулд хадгаламжийн данснаасаа 13,000 доллар авчээ. Улстөрчид ОУВС-тай тохиролцож чадаагүй байхад Лебононы энгийн байдал руу шилжиж буй гачигдлыг эсэргүүцсэн эмэгтэй нийгмийн сүлжээний од болжээ.

300 сая: ОХУ 2014 оноос хойш 20 гаруй орны сонгуульд оролцохын тулд сонгогдсон албан тушаалтнууд болон улс төрийн намуудад дор хаяж 300 сая доллар зарцуулсан гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв. Кремль хууль бус үйлдэл хийхдээ мөр үлдээхгүйн тулд мөнгөө бэлнээр эсвэл криптоор төлсөн гэж буруутгаж байна. Хандивын гарал үүслийг нуун дарагдуулахын тулд, нэг тохиолдолд Азийн нэг орны ерөнхийлөгчид нэр дэвшигчид сая саяар нь төлжээ.

8: Пүрэв гаригт дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага ФИФА энэ жилийн Катарын ДАШТ-д Чили улс оролцох уу эсвэл Эквадор улс уу гэдгийг эцсийн байдлаар шийдвэрлэнэ. Учир нь Эквадорын сонгон шалгаруулалтын 18 тоглолтын 8-д нь тоглосон баруун жигүүрийн хамгаалагч Байрон Кастилло Колумб хүн байжээ. Энэ асуудал яваа яваандаа улс төрийн маргаантай асуудал болж магадгүй. Учир нь Латин Америкт хөлбөмбөг маш том асуудал, түүхэндээ 1969 онд энэ нь Эль Сальвадор, Гондурас хоёрын хооронд хөл бөмбөгөөс болж богино хэмжээний дайн дэгдэж байжээ. 

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top