x

Хүүхдийн мөнгийг бууруулж болох ч ялгаварлал гаргах ёсгүй

Төсөв хүндрэх болгонд гарч ирдэг, эргүүлж тойруулж ярьдаг хүүхдийн мөнгөний тухай асуудал дахиад л хурцдаж эхэллээ. Энэ удаагийн хүндрэлтэй нөхцөл байдал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асны хариуцлагагүй мэдэгдэл сайхан аян шалтаг болох шиг боллоо.

Үүнээс болоод “Улны” гэж нэрлэгдсэн айл өрхөд халамж өгөх нь угаасаа буруу, угаагаад ч уг нь хар гэдэг болж байна. Ерөөсөө энэ хавтгайрсан халамжийг зогсооё” гэсэн цэцэрхэл нийгмийн сүлжээгээр нэг. Монгол Улсын 3,3 сая иргэний 2,4 сая нь (үүний нэг сая орчим нь 0-18 насны хүүхэд) ямар нэг хэмжээгээр халамжийн мөнгө авдаг гэхээр арга ч үгүй биз. Хамгийн эгзэгтэй нь энэ “хавтгайрал” дунд хүүхдийн мөнгө хавчуулагдаад хасагдаж, танагдах дээрээ тулж байгаа юм шиг байна. Ингэхэд хүүхдийн мөнгө халамж мөн үү, биш үү? гэдэг асуудал ч хөндөгдөж байна.

Уг нь бол хүүхдийн мөнгийг анх гаргаж ирсэн шалтгаан нь ядуу чадуу өрхийн хүүхдийг хооллох, эцэг, эхчүүдийг нь архинд оруулах явдал огтоос байгаагүй гэдгийг эхлээд сануулчихъя. Одоогоос даруй арав шахам жилийн өмнөх явдал учраас сүүл үеийн хүмүүс мэдэхгүй, эсвэл мартсан байж болно. Тухайн үед Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг батлахдаа “Хүүхдийн мөнгө бол хүн амыг өсөлтийг, төрөлтийг дэмжих бодлого юм” гэж хэлээд айл өрхийн амьжиргаанаас хамааралгүйгээр хүүхэд бүрт 18 нас хүртэл нь сар бүр 10 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор хуульчилсан. 2004 оны УИХ-ын сонгуулиар АН, МАН-ын аль нь ч олонхи болж чадаагүй (36:38) сонгуулийн үр дүнг "Хаан сонгол" гэж нэрлээд хамтран засаг барьж байсан үе.
Мөн энэ мөнгийг уул уурхайн баялгаас орж ирсэн орлогоос хуваарилах юмаа гээд нөгөө алдарт “68 хувийн” татварыг тогтоож, Хүний хөгжил санг улсын төсвөөс тусад нь байгуулж байлаа. Н.Батбаяр гишүүн санаачилсан "Гэнэтийн ашгийн" татвар л даа. Дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэд хязгаар тавиад “зах зээлийн үнэ тэдээс дээш гарвал үнийн өндөр өсөлт гэж үзнэ” гээд илүү гарсан ашгаас нь 68 хувийн татвар авч байлаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Сангийн яам. Дараа жил нь улс орны эдийн засаг сайжирсан гэж үзээд учраас хүүхдийн мөнгийг 20 мянга болгож нэмэгдүүлсэн байдаг.

Одоо хэдийгээр 68 хувийн татвар байхгүй болсон ч “Хүн амын өсөлтийг дэмжих” төрийн бодлого үргэлжлээд явж байгаа гэж ойлгож байгаа. МАН засаг аваад Хүний хөгжил санг Ирээдүйн өв сан болгож өөрчилсөн нь ч өмнөх бодлого өөрчлөгдөөгүй гэж ойлгодог. Тиймээс хүүхдийн мөнгө халамж мөн үү, эсвэл хүн амын өсөлтийг дэмжих төрийн бодлого уу? гэж маргах нь зүй.

Хэрэвзээ халамж юмаа гэж үзээд өрхийн орлогод хязгаар тогтоогоод, зөвхөн зорилтот бүлэгтээ өгнө гэвэл хуулиа өөрчлөх хэрэгтэй болно. Халамж биш, хүн амын өсөлтийг дэмжих бодлого хэвээрээ үргэлжилнэ гэвэл хүүхдийн мөнгөн дээр ялгаварлал гаргах ёсгүй болж байна.

МАН эрх авсны дараа төсөв, эдийн засгийн хүндрэлээс болоод хүүхдийн мөнгөн дээр хэд хэдэн удаа хязгаарлалт тавьж үзсэн. Хорооны Засаг даргаар судалгаа хийлгээд айлуудын зурагт, хөргөгчийн тоолж байсан ч удаатай. Тэгээд “зөвхөн орлого багатай өрхийн хүүхдэд” гэдэг хязгаар тавьсан гэж нэрлэсэн боловч 0-18 насны нийт хүүхдүүдийн 60, 80 хувьд хүртэл хүүхдийн 20 мянгыг олгож байлаа. Харин 2020 оны сонгуулийн өмнө У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Коронавируст халдварын цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эмзэгт бүлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх” нэрээр хүүхдийн мөнгийг өрхийн орлого хамаарахгүйгээр хүүхэд бүрт олгох, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгохоор Засгийн газрын тогтоол баталсан байдаг. Сарын дараа сонгууль болоход МАН 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан даа. Одоо ч гэсэн хүүхдийн мөнгө 100 мянга хэвээрээ байх. Төсөвт  тодорхой хэмжээгээр дарамт үзүүлж байгаа нь үнэн ч байх. Иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дортож байгаа нь бүр ч үнэн.

Уг нь бол хүүхдийн мөнгийг 20 мянга болгох үед ам.долларын ханш 900 төгрөг байсан гэж бодвол өнөөдөр 4500 төгрөг давчихаад байгаа үед 100 мянган төгрөг байгаа нь дүндээ дүн л юм.  

Хэдий тийм ч, хүүхдийн мөнгөний төсвийг бууруулж болох ч өрхийн орлогоор ялгаварлал үүсгэх ёсгүй юм. Ингэхэд хүрвэл хуульдаа өөрчлөлт оруулж, “хүүхдийн мөнгө” гэдэг нэрийг нь гэсэн өөрчлөх ёстой болно.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 57 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top