x

ТУУЛАЙН ХАЙРЦАГ: Хүмүүсийн эрж бэдэрдэг амьдралын нууц, хайрын ид шидийг тэмдэглэсэн хүүхдийн хуучин ном

"Би чамайг өөр хүнд дурлахыг хүлээж байсан... гэхдээ чи тэгээгүй бас би одоо амьдралынхаа хамгийн том айдастай тулгараад байна, чи намайг хамгийн хэцүү үедээ ч хайрлахад бэлэн гэдгийг мэдэж байж..." 

1970 онд яруу найрагч, жүжгийн зохиолч Жозеф Пинтауро зураач Норман Лалибертетэй хамтран "Солонгон хайрцаг" нэртэй цөөн тооны хайрцагийг бүтээсэн бөгөөд тус бүр нь тухайн улиралд зориулагдсан, хөгжилтэй, сэтгэл хөдлөм хэсгүүдээр дүүрэн насанд хүрэгчдэд зориулсан дөрвөн хүүхдийн ном байв. Тэнд хайр дурлал, хагацал, дайн, амар амгалан, ганцаардал, нөхөрлөлийн тухай бясалгал бий. Өөрөөр хэлбэл амьдралын сэтгэл хөдлөлийн калейдоскоп бий. Хаврын улиралд зориулагдсан "Туулайн хайрцаг" нь тухайн үеийн буюу байгаль орчны хөдөлгөөний эхлэл, дайны эсрэг хөдөлгөөн, болон мөнхийн буюу хайр, энх тайван, хүний амьдралын утга учир зэрэг сэдвүүдийг хамгийн ер бусын агуулгаар дэлгэжээ.

Энэ бол шүлэг, хайрын захидал, дэлхий ээжийн тухай элэглэл, дайны эсрэг шившлэг, тэгээд нэн түрүүнд амьд явах эрч хүчтэй урилга юм.

Лалибертегийн урлаг, дизайн нь Пинтаурогийн зохиолтой адил гайхалтай. Хүүхдүүд, хайрлагчид, цэргүүдийн олдсон гэрэл зургууд нь Лалибертегийн гар бичмэлээр дүрслэгдэнэ. Энэ нь түүний сэтгэл хөдлөм бичвэрийнхээ туйлшралыг харуулсан дүрслэл болж хувирдаг байв.

Түүхийн хачирхалтай, гайхамшигтай байдал нь эхлээд хаашаа явж байгааг нь ойлгохгүй хачирхалтай болгодог бөгөөд Гертруда Штайны "Хэрэв та үүнээс таашаал авбал та үүнийг ойлгож байна" гэсэн мартагдашгүй ажиглалтыг бидэнд сануулахаар хэсэг бүр нь нэгджээ.

Энэ ном нь хэд хэдэн нарийн "бүлэг"-т хуваагдсан бөгөөд тус бүр нь гашуун хайрын тодорхой объектыг магтан сайшааж, эсвэл магадгүй дэгжин өгүүлдэг. Пинтаурогийн эх дэлхийн төлөөх гэрэлт гашуудал онцгой сэтгэл хөдөлгөнө. Бараг хагас зуун жилийн дараа энэ түүх бараг л хоёр дахин их сэтгэл хөдөлгөм хэвээр буй.

Гэхдээ номын хамгийн үзэсгэлэнтэй хэсэг нь дурлах, хайранд үлдэхийн агуу ид шидийг магтан дуулсных.

"Би чамайг өөр хүнд дурлахыг, миний дуусдаггүй ярвигтай аашаас минь залхахыг, эцэст нь тэгээд би ямар ч найдваргүй амьтан гэдгийг пал хийтэл хэлчихээд намайг орхиж явахыг чинь хүлээж байв. Гэхдээ чи тэгээгүй. Одоо би амьдралынхаа хамгийн том айдастай тулгараад байна, чи намайг насан туршдаа хамгийн хэцүү үедээ ч хайрлахад бэлэн гэдгийг мэдэж байж..."

"Хэрвээ чамайг өөрийнхөө тухай ярьж байтал өөдөөс чинь хэн нэгэн чамайг улай бутартал ширтчихвэл, тэдний инээмсэглэл чамайг яриулахыг зогсоож дөнгөнө..."

"Тэгэхэд би чиний гаран дээрх жижиг цагаан туулай байв. Тийм ч их хайр татам биш, гэхдээ л чи цаг хугацаа богинохон амьдрал амаргүй гэдгийг мэдэж байж. Магадгүй чамд хөгжилтэй байсан байх эсвэл хайрласных нь төлөө өвтгөдөг бусдыг бодвол би хамаагүй бага чамайг зовоосон биз…"

"Үхэх чадвараа ашигладаг та нар бүгд миний нэрийг мэдэхгүй. Айлгүйгээр амьдарч зүрхлэх зориг. Энэ бол миний нэр. Би бол туулай..."

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top