x

Үлэг гүрвэлийн музейны өнгийг сольж өгнө үү, Соёлын сайд аа!

Өнгөрөгч мягмар гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Чингис хааны музейн нээлтийг хийж сүр дуулиантай, ёслол төгөлдөр хийж, Төрийн есөн хөлт цагаан тугийг төрийн ордноос гарган “Чингис хаан” музейд залав. Музейн барилгын ажлыг 2020 оны дөрөвдүгээр сард эхлүүлж хоёр жил хагасын дотор барьж дуусган хүлээлгэж өгсөн нь монголчуудын барьсан хамгийн “шуурхай” бүтээн байгуулалт болов. Улсын төв номын сангийн шинэ барилгыг барьж эхэлсэнээс хойш 10 жил өнгөрч, барилгын гүйцэтгэгч компани эзэнгүй болсон (захирал нь нас барсан) шалтгаанаар барилгын ажил зогсоод байгаатай харьцуулах ч юм биш.

Анх барилгын ажил эхлүүлэхэд төсөвт өртөг нь 53 тэрбум төгрөг байсан бол сүүлд 14,8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 67,8 тэрбум төгрөгт хүрсэн байдаг. Мөн музейн үзмэрийн тоо 12 мянгаас давж, ОХУ-ын Эрмитажийн музейгээс бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны нэр бүхий чулууны бичиг, Хубилай хааны тэнгисийн флотын онгоц, Ватикан Улсад байгаа хаадын захидал зэргийн “А” хуулбарыг авчирчээ. Үзсэн хүн бүр их түүхээрээ омогшиж, бардаж байна л гэнэ. Гавъяа нь мэдээж, музей санаачилж, Засгийн газрын тогтоол гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон үе үеийн Соёлын сайд нарт ногдоно.

Чингис хаан музейгээс өмнө Монголд барьсан сүүлчийн музей нь Ялалтын талбайд байрлах Лениний музейн барилга. Уг барилгыг барихад тухайн үеийн ханшаар 34 сая төгрөг зарцуулж, 1980 оны долдугаар сард ашиглалтад оруулж байжээ. Тухайн үеийн Соёлын яамны захиалгаар төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан. Музейн 10 танхимыг Владимир Ильичэд зориулж, ЗХУ-аас ирүүлсэн баримт материал, Ленинтэй холбоотой уран бүтээл, үзмэрүүдийг хүмүүсээс худалдан авах замаар үзмэрээ баяжуулж танхимдаа  2237 үзмэр дэлгэж, сан хөмрөгтөө 2726, нийт 4963 үзмэртэй байжээ. 

Гэвч социализм нуран унаж, Монгол Улс ардчиллын замаар замнасны дараа музейн барилга яагаад ч юм МАХН-ын өмчид очиж, “Чандмань төв” нэртэй оффис, түрээсийн орлого цуглуулдаг газар болж хувирсан.

Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар АН засаг авсны дараа музейн барилгыг музейн зориулалтаар ашиглах асуудал босч, хоёр жил шахам шүүхдэсний эцэст 2014 оны долдугаар сард шүүхийн шийдвэрээр төрийн өмч болохыг тогтоон Үлэг гүрвэлийн музей болгосон билээ.

Үүний өмнө Монголын говиос олборлож, хулгайгаар хил давуулан, АНУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байсан Tarbosaurus bataar (Тарбозавр Батаар) үлэг гүрвэлийн ясыг Соёл, спортын сайд Ц.Оюунгэрэл “баривчлан” авчирсан явдал нь Үлэг гурвэлийн музейтэй болох үүдийг нээсэн юм.

Гэвч музей байгуулагдсанаас хойш найман жил, хоёр сонгуулийн хугацаа өнгөрчихөөд байхад барилгын гаднах чимэглэл хуучин хэвээрээ, Ильичийн гэр байсан өмнөх янзаараа үлдэж. Соёлын зүйлд ялгаварлал байхгүй ёсгүй. Үлэг гүрвэлийн музейг үлэг гүрвэлийнх болгож өгнө үү, Соёлын сайд аа!  Үүнд мөнгө биш, сэтгэл дутаж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top