x

Ши Жиньпин: Бороо орохоос өмнө байшингаа сайн засварлаж, хүчтэй салхи, давалгаанд бэлд

Өчигдөр болсон Коммунист намын их хурал дээр хоёр цаг орчим үргэлжилсэн илтгэлдээ Ши Жиньпин хатуу ширүүн хаанчлалаа хамгаалж, өөрийгөө улс орноо тахал өвчнөөс аварсан, Хятад улсыг отож буй аюул, тодорхойгүй байдлаас удирдаж чадах удирдагч хэмээн танилцуулав.

Гурав дахь удаагаа удирдагчаар сонгогдохоор зэхэж буй Ши Жиньпин өөрийн тайландаа засгийн эрхэнд авлига хээл хахуульд идэгдсэн албан тушаалтнуудын эсрэг кампанит ажил, байгаль орчныг цэвэрлэх, Хонг Конг дахь засгийн газрын эсрэг жагсагчдыг нухчин дарах зэрэг түүхэн амжилтуудыг авчирсан гэж мэдэгдэв.

Хэдийгээр Ши Жиньпин АНУ-ын нэрийг онцолж дурдаагүй ч түүний дэлхийн бусад том гүрэнд үл итгэх байдал нь ирээдүйд учирч болзошгүй саад тотгорыг сануулах маргаангүй дүр зураг байв.

Тэрээр "Бороо орохоос өмнө байшингаа сайн засварлаж, хүчтэй салхи, давалгаа, тэр ч байтугай аюултай, шуургатай тэнгисийн томоохон сорилтод бэлдэх хэрэгтэй" гэж хэлжээ.

Ши Жиньпин ийн хэлсэн үг нь намын удирдлагад тулгарч буй үзэл суртлын болон геополитикийн бүх сорилтыг устгаж, эдийн засгийн хөгжлөөс холдож, аюулгүй байдлын төлөөх намынхаа анхаарлын төвд байгаа хөдөлгөөнийг илэрхийлэв.

Түүний удаан үргэлжилсэн хэлсэн үгнээс гол цөмийг нь базвал:

  • Эдийн засгийн талаар хэлсэн үгэнд түүний санал болгоомжтой бөгөөд тодорхойгүй үг хэллэгтэй байсан нь Марксыг зах зээлээс илүү сайшааж байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдыг түгшээхээс зайлсхийхийг хүссэн өнгө аястай байв.

  • Ковидын талаар: Ши тус улсын "Тэг ковид" бодлогыг ололт гэж иш татсан нь ковидын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ ойрын хугацаанд лавтай арилахгүй гэсэн дохио юм.

  • Тайваний тухай: Ши Жиньпин Тайваньтай энх тайвнаар нэгдэхийг хүсэж байна гэж хэлсний дараа төлөөлөгчид чин сэтгэлээсээ алга ташив. Гэхдээ тэр "бид зэвсэгт хүч хэрэглэнэ гэж хэзээ ч хэлэхгүй, гэхдээ шаардлагатай арга хэмжээг авах боломжтой" гэж тодорхой хэлэв.

  • Технологийн тухайд: Шинжлэх ухаан, технологийн инноваци нь улс орны өсөлтийн гол хэсэг байх болно гэж Ши Жиньпин хэлээд шинжлэх ухааны судалгааг онцолж, улс гол санаачлагыг удирдан чиглүүлэх болно гэдгийг баттай нотолж байна.

  • Олон улсын харилцааны талаар: Тэрээр Хятадын гадаад бодлогыг барууныхны "далайх" болон ивээх үзлийг хамгаалж чадсан цуврал амжилт гэж тодорхойлсон. Тэрээр мөн Хятад улс НҮБ зэрэг байгууллагуудаар дамжуулан дэлхийн үйл хэрэгт шууд нөлөө үзүүлэхийг уриалав.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top