x

Хот "хаягжилт хариуцсан" сайдтай болов. Хотын даргад хийх ажил үлдэв үү?

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өчигдөр өөрийн твиттер хуудсаар нэгэн сонирхолтой жиргээ хийснийг мэдээллийн бүх сайтууд онцлов. Тэр “Ертөнцийн зүгээр ярьдаг улс Монголоос өөр үлдсэнгүй” гэсэн “маш зоригтой” мэдэгдлийг хийж, нийслэл хотын хаягжуулалтын ажлыг өөр дээрээ авсан байна.

Ингэхдээ “Шуудангийн үйлчилгээ, хувь хүн, албан байгууллага, орон сууц, байшингийн хаяг хоорондоо огт зөрөхгүй, тодорхой стандарт хаягтай байх ёстой. Гадны жуулчид байтугай иргэд нь очих газраа олох гэж оньсого таахтай адилхан байна. Хаягжилтын асуудлыг шийднэ гээд хэдэн арван жил ярьж, олон хууль, дүрэм, журам боловсруулсан ч асуудлаа шийдэхгүй байна” хэмээн дүгнэж, БХБЯ-тай хамтран хаягжилтыг цэгцлэх ажлыг эхлүүлснээ зарлажээ.

Гэвч, хуулиараа бол хаягжилтын ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хариуцуулсан байдаг. (Хаягжуулалтын тухай хуулийн 4.10) 2019 онд баталсан Засгийн газрын 325 дугаар тогтоолоор “улс, аймаг, нийслэлийн хэмжээний хаягийн мэдээллийн сан үүсгэх болон улсын чанартай авто замын дагуух суурьшил, тусгай хамгаалалттай газарт байгуулагдсан амралт, аялал жуулчлалын газар, тэдгээрийн барилга байгууламжийг тусгасан 1:1000-ны масштабтай байр зүйн зураг боловсруулах” ажлыг Барилга хот байгуулалтын сайд болон Геодези, зураг зүйн газарт үүрэг болгожээ.

Мөн УИХ-ын баталсан Хаягжуулалтын тухай хуулийн дагуу “харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд байрлах гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах, хаягийн тэмдэг тэмдэглэгээний ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Өөрөөр хэлбэл, зураг зүйн ажлыг БХБЯ, харин газар дээр нь хаягжуулах ажлыг нийслэл болон орон нутгийн захиргаа хариуцна гэсэн үг. Тэгээд дээрх бүх ажлыг хийхэд шаардагдах хөрөнгийг эх үүсвэрийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх үүргийг мөн л БХБЯ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга болон Сангийн сайдад хариуцуулсан байдаг.

Товчхондоо УИХ-ын баталсан Хаягжуулалтын тухай хууль болон хуулийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас баталсан тогтоолын аль алинд нь Цахим хөгжлийн яамны нэр алга. Хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамааралгүй гэсэн үг. Яамны харьяа болон салбар байгууллагууд дотор ч бас “нийслэлийг хаягжуулах” үүрэг хүлээсэн нэг ч байгууллага байхгүй.

Ер нь бол манайх шиг “Цахим хөгжлийн яам”-тай улс дэлхийн хаа нэгтээ байдаг эсэхийг мэдэхгүй юм. Мэдсэн, сонссоноос гэвэл хуучин цагт (социализмын үед) Шуудан холбооны яам гэж байсан, түүнээс нэлээд хожим буурин дээр нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг байгуулсан, тэр нь одоо ЦХХХЯ болоод явж байгаа.

Санаж байна л даа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын “Цахим үндэстэн” болох уриалгыг. Ковидын үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд томоохон шоу зохион байгуулж, түүнээсээ болоод “Даабл стандарт тогтоолоо. Иргэдээ гэрт нь хорьчихоод өөрсдөө шоу зохион байгуулж, халдвар тархаалаа” хэмээн нэг хэсэг шуугиулсан.

Ерөнхийдөө бол "улсаараа цахим больё, мэдээллийн технологийг хөгжүүлье, орон зайнаас үл хамааран ажил төрлөө явуулдаг болцгооё" гэлээ гэж ойлгосон. Яамны сайтад тавигдсанаар бол “олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, түхнологи, инновацийг хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох, цахим үндэстэн болох” зорилго тавьсан байгаа.

Тэгсэн чинь улсаараа цахим болохын оронд Цахимын яамтай болчихсон. (Бусад нь цахим биш гэсэн үг биз дээ) Тэр яам нь хотын ч ажлыг хийгээд, Барилгын яамны ч ажлыг хийх гэнэ. Цаадуул нь хаягаа тавиад л, Н.Учрал нь мэдээллийн сан руу шивж оруулаад л, нэг тиймэрхүү. 2000-аад онд анх сэтгүүлч болж байхад сонины сэтгүүлчид бүгд материалаа гараар бичдэг, тэрийг нь бичээч авч шивээд хэвлэлийн формат руу оруулдаг байлаа. Тиймэрхүү л юм төсөөлөөд явах шиг байна.

Сая Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхөд түгжрэл хариуцсан сайдыг хот дээр томилсон. Одоо хаягжуулалт хариуцсан бас нэг сайд нэмэгдлээ.  Энэ янзаараа сайд түгжрэлийг шийдэх биш, “сайд нарын түгжрэл” гэдэг юм хот дээр үүсэх төлөвтэй.

Хэрэв үнэхээр Цахим хөгжлийн сайдад хотын хаягжилтаас өөр хийх ажил олдохгүй байгаа юм бол яамыг нь татан буулгаад Холбооны яам болгочих хэрэгтэй. Тэгэхгүй бол яам байгуулаад арван сар өнгөрч байхад яамныхаа чиг үүргийг ч мэдэхгүй, хийх ажлаа ч ойлгоогүй л нэг хүн яваад байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top