x

АНУ-д амьсгалын замын синцитиал вирус өндөр түвшинд тархаж, хүүхдүүд эмнэлгүүдийг дүүргэж байна

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр ихэнх хүүхдүүд 2 нас хүрэхээсээ өмнө амьсгалын замын синцитиал вирус (RSV)-ээр өвчилдөг бөгөөд ихэнх тохиолдол нь хөнгөн байдаг боловч энэ улиралд ханиад хүрэгсдийн тоо "урьд өмнө байгаагүй" нэмэгдэж байгааг мэдээлсээр байна.

Мэргэжилтнүүд магадгүй дэвсгэр шалтгаан нь ковид-19-ийн тахлын үе шатнаас үүдэлтэй тохиолдлууд байж магадгүй гэж үзэж байна. 

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд 2020, 2021 онд хүн бүр гэртээ байх үед амьсгалын замын нийтлэг вирусийн улирал өөрчилөгдсөн байв. Мөн тохиолдлын тоо бага байсан бөгөөд энэ нь "дархлааны цоорхой" үүсгэсэн байж болзогшүй юм.

RSV нь шингэн алдалт, амьсгал давчдах, бронхиолит, уушгины хатгалгаа зэрэг илүү ноцтой өвчинд хүргэдэг тул бага насны хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулдаг. Мөн өндөр настан, зүрх, уушигны архаг өвчтэй, дархлаа суларсан насанд хүрэгчдэд ноцтой өвчин үүсгэдэг.

RSV-ийн тусгай эмчилгээ, вакцин байхгүй ч шинж тэмдгийг тодорхойлох нь эцэг эхчүүдэд дараа нь ямар арга хэмжээ авахаа шийдэхэд тусалдаг.

Хэрэв хүүхэд ханиалгаж, ядарч сульдсан эсвэл ердийн үед байдаг шигээ санагдахгүй байвал хүүхдийн эмчид үзүүлэх нь зүйтэй. Эмч нар RSV, томуу, Ковид-19 эсвэл стрептококкийн халдвартай зэрэг шалтгааныг нь тодорхойлох шинжилгээг авах болно.

Хэрэв хүүхэд шингэн алдвал, амьсгалахад хэцүү, амьсгал нь хүнд, ачаалал ихтэй, гүехэн эсвэл хурдан амьсгалж байвал, хэрэв тэд өндөр халуурах эсвэл хөхөрсөн арьстай бол, эсвэл тэд хариу үйлдэл үзүүлэхгүй бол яаралтай түргэн тусламж үзүүлэх шаардлагатай.

RSV-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хүүхдүүдийг ханиалгаж, найтаахыг гараараа биш салфетка эсвэл тохой руу ханиахыг зааж сургах явдал гэж эмч нар зөвлөж байна. Мөн байнга хүрдэг гадаргууг цэвэр байлгах нь чухал юм.

Мичиган мужийн Гранд Рапидс дахь Хелен ДеВос хүүхдийн эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлэх эмч Доктор Маллори Дэвис "Гарын эрүүл ахуй нь өөрсдийгөө болон бусдыг аюулгүй байлгахын тулд бидний хийж чадах хамгийн чухал зүйл" гэсэн юм. Тэрээр хүмүүст гараа угаагаагүй бол нүүрэндээ хэзээ ч хүрч болохгүй гэж захив.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top