x

Шинэ сэргэлтийн бодлогын “цөм” буюу Зүүнбаян-Хангийн төмөр зам

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын “цөм” хэсэг энэ жил бүтээн байгуулалтаа эхлүүлсэн. Энэ бол өнгөрөгч гуравдугаар сард нээлтээ хийсэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замаас урагш салбарласан 226 км төмөр замын нийт өртөг 400 сая ам.доллар буюу 1,2 их наяд орчим төгрөг.

Өмнө баригдсан Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаас ялгаатай нь энэ удаад Засгийн газар буюу төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй. “Монголиан транс лайн”, “Монголиан трасс ложистик” компанийн нэгдэл төмөр замыг өөрийн хөрөнгөөр барьж 20 жил ашиглаад төрд буцааж өгөхөөр концессоор гэрээлсэн. Энэ ондоо багтааж төмөр замын дээд, доод бүтэц буюу далан хоолой, гүүр, ул шороо, буталмал чулуун чигжээс зэргийг гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Зүүнбаян-Хангийн төмөр зам нь хоёр өртөө, зургаан зөрлөгтэй, өргөн царигтай. Ялгаатай нь, Гашуунсухайтын төмөр зам хилийн боомтоос нааш 10 км-т дууссан, цааш нь машинаар ачилт хийх бол Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хил давуулж ачаагаа буулгана. Төмөр замын бүтээн байгуулалт дээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, УБТЗ, Монголын төмөр зам зэрэг 100 гаруй байгууллага, аж ахуй нэгж хамтран  ажиллаж байгаа. 1300 орчим хүнийг ажлын байраар хангана гэдэг мэдээллийг замын нээлт дээр хэлж байлаа.

Санхүүжилтийн хувьд өмнө хэрэгжүүлсэн төмөр замын хоёр төсөл дээр төсвөөс мөнгө гаргах чадамжгүй байсан учраас Засгийн газар нүүрсээр төлбөрийг нь хийгээд явсан. Үүнээсээ болоод өнөөдөр хилээр нэвтрүүлсэн нүүрсний хэмжээ, Хятадын талын хүлээж авсан нүүрсний хэмжээ хоёрт зөрүү гарсан, хэн нь хаанаа хулгайлсан гээд дахиад бөөн асуудал мандсан байна. Нүүрсний экспортоос төсөвт орох ёстой байсан орлого нь тэр чигээрээ төмөр зам руу явчихсан учраас одоо Засгийн газар төсвөө бүрдүүлэхийн тулд "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр БЭТ томилоод явж байгаа.

Харин энэ удаад хувийн компаниуд өөрсдөө хөрөнгөө гаргаад, мөнгө босгоод явж байгаа учраас төр болон татвар төлөгчдийн нуруун дээр ямар нэг дарамт ирэхгүй гэсэн үг. Ямар ч ажлыг хийх тусам суралцаж, дадал, чадвар болдог. Энэ утгаараа өмнөх удаа монголчууд дотоодын аж ахуй нэгж, боловсон хүчнээр анх удаа төмөр замаа барьсан бол энэ удаа хувийн хэвшил нь санхүүгээ босгоод төмөр зам барьж байгаа анхны тохиолдол болж байна. Төрийн тэргүүн нь хүртэл “Төмөр замаар хилээ нээчихвэл Монголын баялаг ингээд урсаад дуусна” гээд гялгар уутанд элс хийчихээд хадаасаар хатгаад зогсож байсны дэргэд бараг л “гайхамшиг” юм даа. Х.Баттулгын эхлүүлсэн мухар төмөр замыг хилийн боомттой холбосноороо Зүүнбаянд баригдах аж үйлдвэрийн цогцолбор, баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүн ч гэсэн дэлхийн зах зээл рүү шууд гарцтай болно.

Товчхондоо, Ханги боомт руу төмөр зам тавьснаар Гашуунсухайтын боомтоос өмнө экспортын ганцхан гарцтай байсан Монгол Улс экспортын гурав дахь гарцтай болж байна. Зүүнбаян-Хангийн төмөр зам, Ханги-Мандлын боомт ашиглалтад орсноор манай экспортын чадамж 2-3 дахин нэмэгдэнэ. Дээр нь нэмж хэлэхэд, нүүрс бол ложистикийн бизнес гэж ярьдаг. Тавин хувь нь түүхий эд, тавин хувь нь тээвэрлэлтийн зардал байдаг. Одоо дэлхийн зах зээл дээр хамгийн их өсөлттэй байгаа нүүрсний үнэ хэзээ мөдгүй буух нь тодорхой. Тиймээс бид тээвэрлэлтийн зардал дээрээ хэмнэлт гаргаж байж нүүрснээсээ олох ашгаа барина гэсэн үг.

Жишээлэхэд, өнөөдөр Тавантолгойгоос тээвэрлэсэн нүүрсийг Гашуунсухайтын боомтоор хил гаргаад ӨМОЗО-ы Бугат хот руу авто зам болон төмөр замаар тээвэрлэж байгаа. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн коксжих нүүрсийг Бугат хот руу шууд тээвэрлэх боломжтой болно. 2,2 сая хүн амтай энэ хотод Хятадын хамгийн том гангийн үйлдвэр байдаг, Монголын нүүрс тийшээ очдог.

Гэхдээ Ханги-Мандлын боомтоор зөвхөн нүүрс тээвэрлэхгүй. Дархан-Сэлэнгийн нутагт олборлосон төмрийн хүдрийг Замын-Үүдээр тээвэрлэж Хөх хотоор дамжуулан тойруу замаар Бугатад хүргэдэг байсан бол Зүүнбаян-Хангийн төмөр зам ашиглалтад орсноор 200 гаруй км замыг товчилж Бугатын үйлдвэрт бүтээгдэхүүнээ шууд нийлүүлэх боломжтой. Монголын хамгийн том хилийн боомт энд босно гэсэн үг. Гэх мэтчилэн олон талаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол "цөм" нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Ханги-Мандлын боомт болж байна.

Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай экспорт, импортын нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Хамгийн багаар бодоход, Хятад улс цар тахал болон бусад шалтгаанаар одоогийнх шигээ ойр ойрхон хилээ хаах, “тэг” зогсолт хийх тохиолдолд хилээр саадгүй нэвтрэх ганц тээвэр бол төмөр зам. Харамсалтай нь, Монголын парламент, Засгийн газар үүнийг ойлгох хүртэл арав гаруй жилийг туулсан байдаг юм.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top