x

“Эрдэнэс Тавантолгой” хувьцааг иргэн бүрт өгөх үү?

“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 461.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, гадаад дотоод өр төлбөрөө бүрэн төлж дуусгасан тул хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөх боломж бүрджээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ тухай “Энэ оны эцэс гэхэд иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг амь оруулж, 2019 оноос хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгож эхэлнэ гэв.

Гэвч 2012 онд УИХ иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа хуваарилсны дараа ахмадуудын хувьцааг сая төгрөгөөр, оюутнуудынхыг “сургалтын төлбөр” нэрээр 500 мянган төгрөгөөр үнэлэн худалдаж авсан билээ. Хамгийн сүүлд 2016 оны сонгуулийн өмнө иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр үнэлэн худалдаж авсан гэх мэтээр иргэдийн нэр дээрх хувьцаа ихээхэн хөдөлгөөнд ороод байгаа. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн холбогдох албан тушаалтнаас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар хэдэн иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшиж байна вэ? Эрүүл мэндийн даатгалаа төлүүлэхээр хувьцаанаасаа татгалзсан иргэд ч бас байдаг юм байна?

-Анх хувьцаа гарахад 2,9 сая гаруй иргэн хувьцаа эзэмшиж байсан бол өнөөдөр 2 сая 511 мянган хүн эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд болон ахмадуудад мөнгө өгч тодорхой хувийг эргүүлэн худалдаж авсан. Одоо Засгийн газрын эзэмшлийн хувь нь 85 хувь, ард иргэдийн эзэмшлийн хувь 14,5 хувь, аж ахуйн нэгжүүдэд зарсан нь 0,05 хувь гэсэн хуваарилалт хийгдээд байгаа. Иргэдийн нэр дээрх хувьцааны тоо ширхэг ч өөр өөр байгаа. 2011 онд оюутны сургалтын төлбөрт олгосон, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг бэлнээр олгосон. Энэ сая төгрөг авсан иргэд 1072 ширхэг хувьцаа  байхгүй. 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлд есөн ширхэг хувьцааг иргэдээс суутгасан.

-2016 онд Засгийн газар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр үнэлж авсан. Гэтэл сонгуулийн дараа 300 мянга биш, 100 мянган төгрөг авсан иргэд олон бий?

-Хэрэв 100 болон 200 мянган төгрөг авсан бол үлдсэн нь хувьцаа хэлбэрээр эргээд дансанд нь орсон. 100 мянган төгрөг авсан иргэн 857 ширхэг хувьцаатай. 300 мянган төгрөг авсан иргэн 750 ширхэг хувьцаатай гэсэн үг.

-2019 онд ногдол ашиг тараана, иргэн бүрт хувьцаа өгнө гэсэн. Тэгэхээр хувьцаагүй иргэдэд шинээр хувьцаа тараана гэсэн үг үү?

-Хөрөнгийн зах зээлд иргэдийг  идэвхижүүлэх, хувьцааны талаар ойлголттой болгох үүднээс 2019 онд ногдол ашиг өгнө. Гэхдээ гэнэт л бөөн мөнгө өгөөд тэжээх гээд байгаа юм биш.  Өнөөдрийн байдлаар 2011 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн иргэд хувьцаа эзэмшиж байгаа. Тэрнээс хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгох талаар Засгийн газарт санал оруулсан, хэлэлцээрийн түвшинд явж байна. Засгийн газар өөрийнхөө хувиас өгөх үү, хаанаас олгох вэ гэдэг нь шийдэгдээгүй байна. Хувьцаа өгнө гэхээр иргэд цэнхэр ягаан тасалбар шиг нэг цаас ирэх юм байна гээд ойлгоод байх шиг байна. Одоо тийм биш, бүх зүйл онлайн болсон. ҮЦТХТ-д таны хувьцааны түүх цахим хэлбэрээр байж байгаа.

-Ноогдол ашиг хуваарилах сургаар иргэд брокерын компаниудад бүртгүүлэх нь ихэссэн байна. Орон нутгийн иргэд хэрхэн хамрагдах вэ?

-Монгол Улсын хэмжээнд Хөрөнгийн биржид бүртгэлтэй 51 компани байгаа. Түүнээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа цөөхөн хэдэн компани бий. Орон нутагт байнгын төвүүдэд нэг брокерын компани хувьцааны данс нээж байгаа. Гэхдээ тухайн иргэн хаана ч хэдэн ч хувьцааны данс нээх боломжтой. Иргэд миний данс нээлгэсэн брокерын компани дампуурах юм бол миний хувьцаа бас алга болно гэсэн ойлголттой байна. Энэ бол буруу ойлголт. ҮЦТХТ-д Монгол Улсын бүх иргэдийн хувьцааны бүх мэдээлэл бүртгэлтэй байдаг. Тиймээс брокерын компани дампуурлаа гэхэд тухайн хүний хувьцаа дампуурахгүй.

“Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top