x

Олимпийн тоглолтоос Боксын төрөл хасагдаж магадгүй болоод байна

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болж, сонирхогчдын боксын талаар авч хэлэлцжээ. ОУОХ-ны хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Марк Адамс хэлэхдээ "Хэрвээ холбооныхоо дотоод засаглалын асуудлыг зөв шийдэж чадахгүй бол боксын спортыг Олимпийн наадмаас хасах боломжтой" гэж анхааруулсан байна.  

"Ирэх сард болох AIBA (Олон Улсын Боксын Холбоо) дотоод засаглалын асуудлаа шийдэхгүй бол Олимпийн хөтөлбөрт боксын спорт багтах эсэх, цаашлаад AIBA-г хүлээн зөвшөөрөх эсэх асуудлуудыг хөндөх болно” гэж гүйцэтгэх зөвлөл мэдэгдсэн байна.

Москвад хотод болох Сонирхогчдын боксын олон улсын холбооны тэргүүний сонгуульд одоогийн байдлаар ганцхан Гафур Рахимов нэр дэвшсэн байгаа юм. Яагаад түүнийг нэр дэвшүүлж болохгүй гэхээр Узбекистаны бизнесмэн Рахимов, гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбоотой шалтгаанаар АНУ-ын сангийн яамны хар жагсаалтад орсон мөн зохион байгуулалттай гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэгт холбоотой гэж үзсэн хэрэг. Тийм учраас ОУОХ AIBA-д хандан, Рахимовоос өөр хүн сонгохыг шаардаж байгаа аж. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ОУОХ-ноос сонирхогчдын боксын холбоонд шийтгэл оноож дээрх арга хэмжээг авах гэнэ. 

AIBA-д шахалт үзүүлж, дотроос нь шинэчлэхийн тулд ОУОХ энэ онд тус холбоонд үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ зогсоогоод байна.

ОУОХ AIBA-д дарамт үзүүлж байгаа ч боксын спортын тамирчдын эрх ашгийг хөндөхгүй байх, Олимпийн хүсэл мөрөөдлийг нь хамгаалахад анхаарч ажиллахаа амлажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top