x

Далайн дохио ба байгалийн ер бусын үзэгдэл цаг уурчдыг түгшээж эхэлжээ

Ирэх зун ихээхэн халуун байна гэсэн таамаглалыг цаг уурчид хийжээ. Яагаад гэдэг нь сонирхолтой. Цаг агаарт “хөвгүүн” бас “охин” хоёр нөлөөлөх гэнэ.

Энэ оны агаарын дундаж хэм нь аж үйлдвэржилийн өмнөх үеийнхээс 1,2 хувиар илүү байна гэж байгаа нь ирэх зун их халуун болно гэсэн үг. Ийм дүгнэлтийг Их Британийн Цаг уурын алба хийсэн байна. Тэдний хэлж буйгаар ийм өндөр агаарын хэм нь арав дахь жилдээ давтагдаж байна. Дээд үзүүлэлтүүдийн амжилтыг 2016 он барьж байгаа ба тэр жил агаарын хэм 1880 оныхоос 1,28 хэмээр дулаан байжээ. Өнгөрсөн онд Их Британийн зун ч халуун байсан ба зарим нутагт цельскийн +49 хэм бүртгэгдэж байжээ.

Энэ бүгд нь цаг уурчдын сонирхолыг ихээхэн татаж байна. Учир нь 2022 он Ла-Нинья гэх байгалийн үзэгдэл дор явагдсан ба энэ үзэгдлээр агаар хөрж байх ёстой билээ.

Эль-Ниньо болон Ла-Нинья гэж юуг хэлнэ вэ?

Энэ нь Номхон далайн экваторын бүс дэх агаар, усны хөдөлгөөн юм. Яагаад гэдэг нь төдийлөн ойлгомжтой биш. Геологчид бол Номхон далайн зүүн өндөрлөгийн район дахь газрын хэвлийн үйл ажиллагааны улмаас гэж хэлдэг.  Тэнд тектоник хавтангуудын хил байх ба далайн ёроолоос хий гарч байдаг. Хий хүрээлэн буй орчноо халаахаас гадна озоны давхрагыг эвдэлж байдаг нь байдлыг улам хүндрүүлж байна.

Гэхдээ үүний зэрэгцээ нарны идэвхжилт нөлөөлдөг гэсэн хувилбар бас бий.

Ямар ч тохиолдолд хэдэн жил тутам Номхон далайн экваторын бүсэд ус агаар халах буюу эсрэгээр хөрнө. Ердийнхөөр Перугийн эрэг орчим Австрали, Индонезийг бодвол хэдэн градусаар дандаа сэрүүн байна. Тиймээс салхи бүлээн урсгалыг Өмнөд Америкаас зүүн тийш хөөх ба гүнийн хүйтэн ус дээш гарч ирнэ. Тэгээд л усанд плантон ихсэх ба тэр нь загаснуудад мөн загасчдад тааламжтай. Гэхдээ салхи эсрэгээр зүүнээс баруун тийш үлээх нь бас бий. Салхи нь борооны хүнд үүлийг Перугийн зүг хөөх ба цаашлаад тэр нь Чилийн зүг доошилж, АНУ-ын зүг дээшлэнэ.

Тэнд чийгтэй, халуун болж, үеэр усны аюултай.

Перучууд энэ үзэгдлийг голчлон Зул сарын үеэр гардгаас нь Эль-Ниньо гэж нэрлэжээ. Эль-Ниньо гэж испани хэлний ертөнцөд нялх Христийг (шууд утгаар - хөвгүүн) хэлнэ.

Эль-Ниньо үүсэх нөхцөл: Бүлээн усны урсгал өмнөд америкийн эргийн зүг урсана. Гүнээс  дээшлэх хүйтэн ус байхгүйгээс бүлээн ус нь дулаарлыг нэмэгдүүлнэ.

Эсрэг байдал үүсэх ба түүнд Ла-Нинья (шууд утгаар - охин) гэсэн нэр өгчээ. Маш хүчтэй салхи баруунаас зүүн тийш үлээж ус ба агаар нь америкийн тивүүдийн зүгээс гэхдээ экваторын бүсийн дагуу хөрдөг. Тэр үеэр Австралид бороо хур ихтэй харин Америкт гантай байдаг.

“Хүү”, “охин” хоёр Номхон далайн угаах эргүүдэд ажиллах төдийгүй дэлхийн цаг агаарт нөлөөлдөг. Ерөнхийдөө даяарчлалын цар хүрээгээр Ла-Нинья сэрүүнийг, харин Эль-Ниньо дулаарлыг дагуулдаг.

Ла-Нинья үүсэх нөхцөл: Бүлээн ус ердийнхөөс илүүтэйгээр баруун тийш зүглэнэ.

Байдал ийм байгаа, 2020 оноос хойш Ла-Нинья урсаж байна. Өнөөдрийн хувьд энэ үзэгдэл гурван өвлийг дараалсан ховорхон тохиолдол болж байна. Цаг уурчид үүнийг “гурвалсан Ла-Нинья" гэж хэлж буй. Одоо гарч буй шинж тэмдгээр, тэр 2023 онд арилах ба эрдэмтэд түүнийг нь дэлхийн хувьд таатай зүйл биш гэж байгаа. Учир нь нийтийн хөргөлт гарахгүй болно. Ганц нааштай зүйл нь”хөвгүүн”, “охин” хоёр бие биенээ удаанаар орлон гарч ирдэг нь болно.

Тэдэнд ямар нэгэн завсрын хугацаа байгаа.

Тэгэхлээр, Эль-Ниньо шууд сэрэхгүй, Номхон далайн экватор “хөвгүүн”-ий үйлдэлд төдийлөн хурдан автахгүй ажээ. Дашрамд хэлэхэд, хамгийн халуун байсан гэх 2016 онд Эль-Ниньо давамгайлж байсан юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top