x

Туркт газар хөдөлсөний дараах 20 цагийн дотор 7300 гаруй хүнийг нурангиас гарган аварчээ 

Туркийн зүүн өмнөд хэсэг маш хүчтнэй газар хөдөлсний дараах 20 цагийн дотор нурангиас гарган аварсан хүний тоо одоогоор 7300 гаруй болоод байна.

“Нурангиас аварсан манай нутаг нэгтнүүд 7340 болоод байна. Үүний зэрэгцээ аврагч техник хэрэгсэл аврагчдын тоо нэмэгдлээ” хэмээн Туркийн онцгой байдлын газрын (АFАD) төлөөлөгч доктор Орхан Татар мэдэгдлээ.

150 гаруй афтершок

  • Эхний газар хөдлөлт хоёрдугаар сарын 6-нд Кахраманмараш мужийн (Туркийн зүүн өмнөд нутаг) Пазаржик районд орон нутгийн цагаар  04:17-д газрын 7 км-ын гүнд бүртгэгдэв. 
  • Кахраманмараш, Газиантеп, Хатая, Османи, Адыяман, Малатья, Диярбакыр зэргийн 10 мужид газар хөдлөлт мэдрэгдэж байв.
  • Дараа нь дахиад 6,4-6,6 магнитуттай газар хөдлөлт ба 100 чичирхийлэлт Газиантеп мужид бүртгэгдлээ.
  • Эхний газар хөдлөлтийн дараагийн цагуудад афтершокын магнитутууд 3,9-4,1 хүртэл буурч эхэллээ гэж AFAD зарлав.
  • Өдөр нь Туркийн зүүн өмнөд нутагт дахиад 4,2. магнитудтай газар хөдлөлт болов. Түүний төв нь Малатья мужид байлаа. Афтершок гэх давталтын чичирхийллийн долгион Анкара хотод мэдрэгдэж байв.
  • Хоёрдугаар сарын 6-ны өдөр янз бүрийн хүчтэй газар хөдлөлтүүд гарсны нэг нь эхнийхтэй адил 7,7. магнитудтай, төв нь газрын гадаргаас 2 км-ын гүнд Кахраманмараш хотоос 67 км-ын зайд байлаа. Сейсмологчид 150 гаруй афтершокыг бүртгэв.
  • Газар дундын тэнгисийн эрэгээр цунамийн аюул байхгүйг Турк зарлав.
  • Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган  газар хөдлөлтийг тус орны 1939 оноос хойших томоохон гамшиг гэж нэрлээд бүх нийтийн гашуудлыг хоёрдугаар сарын 12 хүртэл зарлажээ.
  • Сейсмогийн идэвхи Израиль, Кипр, Ирак, Ливан, Абхаз, Гүрж, Армен, Орост мэдрэгдэж байв. Гренландад хүртэл тэр нь мэдрэгджээ.
  • Өнөөдрийн энэ гамшиг нь Туркийн түүхэн дэх 1999 оны Гантиг тэнгисийн эргийн Измитийн 7,7 магнитудын газар хөдлөлттэй эн зэрэгцэхээр байна. Тэр үед 17500 хүн амь үрэгджээ.

Бусад орнууд дахь газар хөдлөлт

  • Газрын түлхэлт хоёрдугаар сарын 6-ны шөнө Израиль даяар гарсан ч эврэл, сүйрэлийн мэдээлэл байхгүй.
  • Киприйн нийслэл Никосийн байр сууцнуудад хана дээвэр чичирхийлж, чийдэн савчин тавилгууд хөдөлж байв.
  • Ливаны нийслэл зэргийн олон районуудад газар хөдлөлт хүчтэйгээр мэдрэгдсэн ч гамшгийн мэдээлэл гарсангүй.
  • Багдад хотод 04:20 цагийн үеэр хэдэн минутын турш байр сууц савлаж байсан ч эвдрэл сүйрэл бүртгэгдсэнгүй.
  • Италийн Иргэний хамгаалалтын албанаас Калабриа, Апулиа, Сицилийн эрэг орчмоор цунамийн түгшүүр зарласан байлаа.
  • Абхазад бага зэргийн чичирхийлэл гарчээ.
  • Армений Ереван, Гюмри хотуудад 3 орчим  магнитудтай газар хөдлөв.
  • Туркийн хоёр дахь газар хөдлөлтийн долгион Батумид хүрсэн байна.
  • Казахстаны өмнөд нутгаар газар хөдлөлтийн хүч 5,4 магнитуд гэж бүртгэгджээ.

Хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Турк, Сирийн нутаг нь ихээхэн аюултай бүсээр тооцогдож ирсэнгүй. Тэнд сүүлийн 100 жилийн  дотор сейсмо идэвхи өндөр биш байсан. Тиймээс ч олон байр байшин сүйрсэн нь тэр нутгийн эрсдлийг тооцоогүйтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэв. Мөн газар хөдлөлтийн эрсдлийн шалгалт хийгдэж ирээгүйн гай юм. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top