x

Газар хөдлөлт өөрийн хүчин чадлаар 130 атомын бөмбөгний дэлбэрэлттэй тэнцэнэ

Сейсмологчид хоёрдугаар сарын 6-ны өдөр Турк, Сирийн нутагт 7,7 магнитуттай газар хөдлөлтийг бүртгэв. Энэ хүчтэй газар хөдлөлтөөр олон зуун байр байшин сүйрч, 5000 гаруй хүн амь үрэгдлээ. Газар хөдлөлтийн төв нь Сирийн хилтэй ойр нэг сая хүнтэй Газиантеп хотоос 27 км-ын зайд 10 км-ын гүн байжээ.

Сүйрлийн төв нь Кахраманмарашийн Пазарчик район болсон байна. Үүний дараа 78 "афтершок" бүртгэгдэв.

Гамшгийн эхний өдрийн сүүлчээр Сирид 1600 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн хэлмэгдсэн нь тодорхой боллоо. Хама хотод  амь үрэгдэгсдийн дунд Сирийн Ерөнхий сайдын эгч Насуб Арнус ба түүний хүүхдүүд болон ач зээ нар нь байв. Орон нутгийн эмнэлэгүүд гэмтсэн иргэдээр дүүрсэн байна. Хохирогчдын тоо нэмэгдсээр байна.

Гамшгийн улмаас сүүлийн мэдээгээр,  3549 турк хүн амиа алдсан ба 13293 хүн хэлмэгдэж, 6217 байр байшин нуржээ гэж мэдээлэв. Тус орны гамшгийн хохирол тодорхой гартал багагүй хугацаа шаардах нь тодорхой. Сүүлчийн өдрийн мэдээгээр энэ гамшигт амь үрэгдсэн Турк, Сири хүмүүсийн тоо 5300 орчим болжээ. Нуранги доороос хохирогчдыг гаргасаар байна. Нурсан байрнуудын тоонд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн бүртгэлтэй түүхэн цайз оржээ.

Мөн өчигдөр тус орны зүүн хэсэгт 7,8 магнитуттай шинэ газар хөдлөлт дахин бүртгэгдэв.

Өнгөрсөн газар хөдлөлт өөрийн хүчин чадлаар 130 атомын бөмбөгний дэлбэрэлттэй тэнцэнэ. Дагуулсан сүйрлээрээ тэр 17 мянган хүний амийг авсан 1999 оны наймдугаар сарын гамшигт арай хүрэхгүй хэмээн Туркийн эрдэмтэд хэлж байна. Газар хөдлөлт Туркийн арван мужийн наймд нь хүчтэй мэдрэгдсэн. Газар хөдлөлт нь Зүүн Антолийн цуурлын 180 километрын шугамаар явагдлаа гэж Богазичийн их сургуулийн Кандилли обсерваторын захирал Халук Озенер, сейсмо судалгааны хүрээлэнгийн  эрдэмтэн геофизикч Ахмет Эржан нар ярьжээ.

Тэдний хэлснээр афтершок нь нэлээдгүй урт хугацаанд бүр цаашлаад 2-3 жил үргэлжилж магадгүй гэнэ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top