x

Тэрбумтнуудын туршлагаас суралцах нь

“Форбес” сэтгүүлээс нэрлэсэн өөрийн хүчээр хөрөнгөжсөн 10 тэрбумтан эмэгтэйн нэг Жан Синийг мэдэхгүй хүн ховор. Бээжингийн захын хорооллын нийтийн байранд төрж өссөн тэрээр Английн хатан хаанаас тав дахин чинээлэг, Хятадын үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч компаниудын хамгийн томд тооцогдох “SOHO” компанийн үүсгэн байгуулагч. Жан Син өсвөр наснаасаа эхлэн Хонконгийн үйлдвэрт нойр хоолыг умартан ажиллаж, хурааж хуримтлуулсан мөнгөөрөө Англи улсыг зорьж тэндээ бакалавр, магистрын зэрэг хамгаалсны дараагаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн юм. Ажлын гараагаа Уолл стрит, Голдман сакссаас эхэлж нутагтаа эргэн очиж өөрийн бизнесээ эхлүүлжээ. Бээжин, Шанхайн бизнес дүүргүүд дэх архитектурын өвөрмөц загвар бүхий барилгууд бүгд “SOHO” компанийн мэдэлд байдаг. Өнөөдөр тус компани зөвхөн барилгын салбарт төдийгүй дотоод засал, тавилгын үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байна.

Үл хөдлөх хөрөнгийн өөр нэгэн магнат бол бидний сайн мэдэх АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп. Түүний эцэг Фрэд нь Нью-Йоркийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн худалдаачин байсан нь Трампыг энэ бизнест хөтөлжээ. Тэрээр санхүүгийн коллежийн оюутан байхаасаа үл хөдлөх хөрөнгийн салбарт орж эцэгтэйгээ хамт Огайо мужийн Цинцинати хотын нэгэн дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны хорооллыг худалдан авч амжилттай арилжаалсан нь түүний хувьд анхны том хэлэлцээр байв. Удалгүй Манхэттен рүү нүүж 1971 онд эцгийнхээ компанийн суурин дээр Trump Organization компаниа байгуулжээ. 1970 оны эхээр санхүүгийн хүндрэлд орсон Нью-Йорк хотод үл хөдлөх хөрөнгийн зах зээл зогсонги байдалд орж зочид буудлууд тэг зогсолт хийж ихэнх газар хаалгаа барьж байв. Харин Трамп 27-хон насандаа эдийн засгийн уналтыг алтан боломж гэж харан балгас болж үлдсэн “Коммодор” зочид буудлыг шил толь болсон нэгдүгээр зэрэглэлийн буудал болгон сэргээн засварлаж Нью-Йорк хотыг дампуурлын ирмэгээс аварчээ. 2018 оны 3-р сард “Форбес”-оос гаргасан судалгаагаар Доналд Трамп нь 3.1 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян эрхмүүдийн 766-д жагсаж байна.

Шинийг эрэлхийлэгч хүн бүр ашигтай зүйлд хөрөнгө оруулахыг хүсдэг харин хөрөнгө оруулалт нь мөнгийг инфляцийн хортой нөлөөллөөс хамгаалдаг байх үүнээс гадна тухайн бүтээгдэхүүн нь нэмэлт орлогыг бий болгодог байх хэрэгтэй. Энэ зорилгод хүрэхэд удаан хугацааны хөрөнгө оруулалт тусалдаг бөгөөд хамгийн бага эрсдэлтэй мөн ирээдүйтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл нь үл хөдлөх хөрөнгө юм. Энэ нь байнгын эрэлттэй бүтээгдэхүүн бөгөөд хөрөнгө оруулалтын хамгийн сайн хэрэгсэл болсоор ирснийг дээрх хоёр эрхмийн жишээ харуулж байна. Хөрөнгө оруулалтын бусад  хэрэгслүүдийн адил энэ бизнест эерэг сөрөг тал гэж бий. Таны хөрөнгө хөрвөх чадвартай, урт хугацаанд өгөөжөө өгдөг байх хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгийн эрэлт хэрэгцээ нь улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардаг бөгөөд үнэ өндөр, засвар, татвар зэрэг нэмэлт зардал гарах сул талтай ч манай улсад энэ төрлийн бизнес эрхлэгчдэд татварын хуулийн орчин таатай мөн барилгын материал хямд үнэтэй учраас эрсдэл бараг байхгүй гэж хэлж болох юм. Бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох алт, хувьцааны зах зээлд хөрөнгө оруулах нь танаас өдөр тутам ханшийн эрсдлээс сэргийлэх хичээл зүтгэлийг шаарддаг. Харин та үнэ цэнтэй, чанартай орон сууцанд хөрөнгөө оруулвал өдөр бүр тайван байж ашиг орлогоо байнга нэмэгдүүлж ирээдүйн тэрбумтан болж болох юм.

Таны тав тухыг бүрэн хангах тансаг зэрэглэлийн орон сууц, хаусыг хэрэглээний зээлийн таатай нөхцлөөр авахыг хүсвэл http://luxlife.mn/ -ээр орж захиалгаа өгөөрэй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top