x

Орос тактикийн цөмийн зэвсгээ Беларусьд байрлуулав

Тактикийн цөмийн зэвсгийг (байлдааны талбарын зэвсэг хэрэглээ) өөрийн холбоотон Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулах болсон талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлээ. Уг мэдэгдэл зүүн Европын зарим улсад гэнэтийн зүйл болов.

Ер нь бол хөрш оронд ТЦЗ-ийг  байрлуулах нь ямар нэгэн олон улсын гэрээг зөрчсөн хэрэг биш. Зэвсгийг байрлуулж байгаа болохоос биш Беларусийн армид өгөөгүй, тиймээс ч Оросын бүрэн хяналтад байх юм. Харин онцгой тохиолдолд түүнийг хэрэглэх нь хөршийн засагтай зөвлөлдсөний дараа л шийдэгдэх аж.

Нөгөө талаасаа энэ шийдвэрт эсэргүүцэл илэрхийлэх шалтаг Өрнөдийн холбоотнуудад байхгүй. Учир нь Америкийн тактикийн цөмийн зэвсэг Европ даяар Испаниас Герман, Турк хүртэл байрлуулагдсан байгаа.

Мөн Өмнөд Солонгос, Японд ч бий. Тогтсон уламжлалаар гэхүү цөмийн цэнэг, бөмбөг, сумаа ямар нэгэн оронд байрлуулснаа АНУ хэзээ ч зарлаж ирсэнгүй. Түүгээр ч барахгүй, америкийн цэргийн хөлөг онгоцнууд “ямар ачаатайгаар”  европын боомтуудад ордгийг хэн ч мэдэхгүй.

Иймэрхүү хөдөлгөөн, нууц тохиролцоо нь Цөмийн зэвсгийг тараахгүй байх гэрээнд харшладаггүй. Мэдээжээр, цөмийн гэнэтийн сөргөлдөөн гаргах боломжийг нэмэгдүүлж байгаа.

Беларусь нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг нэлээдгүй эртнээс тавьж иржээ. Харин Москва тэр нь сөргөлдөн зогсохын ээлжит шат байдлыг хурцатгана гэж ойлгож, улаан шугамаа зөрчилгүй ирэв. Ингээд байдлыг харилцан барьж байх улаан шугам гэдэг бараг үгүй болсон агшин ирж байгаа нь энэ бололтой.

Хамгийн сүүлд Лондон ураны агууламжтай сумаар зэвсэглэсэн танкуудаа Украинд нийлүүлнэ гэсэн нь энэхүү шийдвэрт хүргэсэн бололтой. Мэдээж тэр нь үй олноор хөнөөх зэвсэг биш гэхдээ газар нутгийн цацраг идэвхит хордуулга, хорт хавдар гаргах зэргийн нэмэлт аюул өгөх аюултай. Зарим шинжээчид Украинд ядмаг урантай сум нийлүүлэх нь тактикийн цөмийн зэвсэг байрлуулах алхам, сэтгэл зүйн босгыг алхаж байгаа хэрэг гэж үзжээ.

Улс төр талаасаа Орос цэрэг хүчний байнгын хязгаарлалтаас олон тооны сайн санааны санаачлага гэдгээс аажмаар гарч эхлэснээ ийнхүү харуулж байна.

Оросыг яаж ч оролдсон болно оросууд сүйрлийн цохилт хийхгүй гэсэнд өгч буй хариулт ийм болов.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top