x

Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын шилдэг 16 уран гулгагч Монголд ирнэ

Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын шилдэг 16 уран гулгагчтай хамтарсан шоу тоглолт ирэх тавдугаар сарын 6-7-нд зохион байгуулагдах гэж байна.

Ийн бид их спортын нэгэн гайхамшгийг өөрийн эх орондоо, "Стэп Арэна"-гийн мөсөн талбайд нүдээр үзэж, сэтгэлийн их цэнгэл эдлэх нь ээ.

Энэ бол ОХУ-аар овоглодог, дэлхийд данстай, Олимпод цуутай алдарт уран гулгагчид Монголд ирж үзүүлэх тоглолт хийх тухай чихэндээ итгэмгүй баярт мэдээ юм. Урьд өмнө нь энэ тухай мөрөөдөж л чаддаг байсан байх. Тэгвэл тэр алс холын мөрөөдөл бодитоор биеллээ олоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

Өөрөөр хэлбэл, ирэх тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд ОХУ-ын тамирчдын уран гулгалтын шоу-тоглолт "Мөсөн өргөө"-нд болно. Он дамжин яригдаж, дуулиан тарьж, хүмүүсийн хүсэн хүлээж байсан ОХУ-ын уран гулгалтын тамирчдын шоу тоглолт тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болохоор хоёр тал тохиролцсон тул өнөөдөр албан ёсоор зарлаж байгаа юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/ хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өнгөрсөн жилийн дундаас эхлээд яриа хэлэлцээр хийж ирсний үр дүнд ийнхүү шийдвэрлэгдэж байна.

БТСУХ, “Стэп Арэна” ХХК хамтран энэхүү шоу тоглолт болон уран гулгалтын мастер класс арга хэмжээнд ОХУ-ын олимп, дэлхий, Европ, Азийн уран гулгалтын аварга, медальтнууд оролцож, ганцаарчилсан, хосын, бүжгийн төрлөөр үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ганцаарчилсан төрлөөр Олимпын аварга, Европын аварга Камила Валиева, Дэлхийн болон Европын аварга Елизабета Туктамышева, Европын аварга Евгений Семененко, Дмитрий Алиев, хосын төрлөөр Европын 2 удаагийн аварга, олимпын мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов нарын тамирчид ирэх юм байна.

Шоу тоглолтын тасалбарыг өнөөдөр үдээс хойш steppearena.mn сайтаар борлуулж эхлэх юм байна.

Энэ удаагийн уран гулгалтын шоунд оролцох тамирчдаас танилцуулбал,

1.“Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2020 оны Европын аварга Камила Валиева,

2. 2015 оны ДАШТ-ий алт, 2021 оны ДАШТ-ий мөнгө, 2015 оны ЕАШТ-ий аварга, 2013 оны ЕАШТ-ий хүрэл медальт, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга Елизавета Туктамышева,

3. Бүх Оросын УАШТ-ий 2021, 2022 оны аварга Софья Акатьева,

4. Залуучуудын Гран при цуврал тэмцээний аварга Аделия Петросян

5. “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2022 оны ЕАШТ-ий аварга Маркс Кондратюк,

6.2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга, Бүр Оросын 2022 оны АШТ-ий аварга Евгений Семененко,

7. Бүх Оросын 2022 оны АШТ-ий мөнгөн медальт Петр Гуменник,

8. Европын хошой аварга,”Бээжин 2022” олимпын мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов,

9. “Бээжин 2022” олимпын хосын төрлийн хүрэл медальт, багийн төрлийн аварга, 2021 оны ДАШТ-ий алт, 2022 оны ЕАШТ-ий аварга Анастасия Мишина, Александр Галлянов,

10. 2020 оны Европын аварга, 2019, 2022 оны ЕАШТ-ий хүрэл медальт Александра Бойкова, Дмитрий Козловский,

11. “Сочи-2014” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн хүрэл медальт, “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн мөнгөн медальт, 2021 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий мөнгө, ЕАШТ-ий 2012-2014, 2020, 2022 оны 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт 2019, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн алт, хүрэл медальт Виктория Синицына, Никита Кацалапов

2018 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Дмитрий Алиев нарын 17 уран гулгагч ирэхээр болжээ.

Нэрт уран гулгагчидтай хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь ч авах боломжтой гэнэ шүү. Уран гулгалтын спортын түүхийг бичиж, улам төгөлдөржүүлэн бүтээгчдийг манлайлагчид нь яах аргагүй ОХУ-ын уран гулгагчид байдагтай хэн ч маргахгүй биз.

Энэ удаагийн уран гулгалтын шоу нийт 24 үзүүлбэртэй бөгөөд өдөрт 12 үзүүлбэрийг спорт сонирхогчдод үзүүлэх юм байна. Нэг өдрийн үзүүлбэр 2 цаг 15 минут үргэлжилнэ.

Тасалбарын тухайд ОХУ-ын уран гулгагчдыг өндөр зардлаар авчирч байгаа болохоор харьцангүй үнэтэй ч, энэ бол алдаж болохгүй боломж гэдэг талаас нь харах юм бол хамаагүй хямд гэсэн үг.

Ер нь, дэлхийд гайхагддаг Оросын уран гулгагчдыг дэргэдээс нь харж, ур чадварыг нь бахдана гэдэг ховорхон тохиох боломж, дурсамж бүтээх агшин шүү дээ. Мөрөөдлийг биелүүлэгч "Мөсөн өргөө" л та бидэнд ийм боломж олгож байна даа. Тэгээд ч энд зохиогдсон арга хэмжээ бүгд яг цагтаа эхэлдэг нь бас нэг чухал дэвшил.

Талархаж байна, "Стэп Арена"-гийнханд. Тавдугаар сарын эхээр нүд, сэтгэл баясгах жинхэнэ спортын шоу болох нь ээ. 

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи...
Top