x

"Debut Archery Cup 2023" анхдугаар тэмцээн "G" спорт зааланд болно

Байт харваан Заалны Улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн гуравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо олон улсын түвшинд амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус тэмцээнд 300 гаруй тамирчид оролцож, цэц мэргэнээ сорьсон нь түүхэнд бичигдэх олон оролцогчтой харвааны тэмцээн байв. 

Энэ удаагийн заалны улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд мастер цолны болзол хангасан 11 тамирчин шинээр төрсөн ба энэ нь тамирчдын чансаа өдрөөс өдөрт нэмэгдэж, өрсөлдөх чадвар сайжирч байгааг харуулж буй. 

Тэгвэл Байт харваан Debut Archery нэгдлээс Монголын Байт харваан холбоотой хамтран тус спортоор анхлан /2019 оноос хойш/ хичээллэж буй тамирчин, сонирхогчдыг сэдэлжүүлэх, тэмцээний туршлага суулгах, тогтмол амжилттай байх боломж олгох зорилгоор цолгүй тамирчдын дунд "Debut Archery Cup 2023" анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна. 

Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх ба орон нутгийн тамирчид өөрсдийн байгаа бүсээс оролцох боломжтойгоороо онцлог аж. 

Тус тэмцээн олон улсын дүрмийн дагуу зохион байгуулагдах бөгөөд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид ангиллаар, "Рекувр" болон "Компаунд" төрлүүдээр явагдана.

Зохион байгуулагчдын зүгээс "Debut Archery Cup 2023 тэмцээн нь байт харвааг сонирхон хичээллэж буй тамирчдад урам зориг өгөх, цаашдын амжилт гаргах суурь нь болоосой гэж найдаж байгаа. Мөн энэ тэмцээний зохион байгуулалтын философи нь байт харваагаар хичээллэгч тамирчин та өөрийгөө ялан дийлж, хүссэн амжилтаа гаргана гэдэгт итгэж байгаад оршино. Шудрага өрсөлдөөрэй. Амжилт хүсье" хэмээн бичжээ.

"Debut Archery Cup 2023" анхдугаар тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 15, 16-нд Баянзүрх дүүрэгт байрлах "G" спорт зааланд болно. 

Энэхүү тэмцээн нь Байт харваан спортыг сонирхогч хэн бүхэнд нээлттэй ба сонирхон үзэхийг урьж байна. 


Дашрамд, тамирчдын урьдчилсан харвааны оноо тогтмол нэмэгдэж, чадвар дээшилж буйтай уялдуулан Байт харваан холбоо цол зэрэг хангах оноог 2019 онд нэмэгдүүлсэн байдаг. Тухайлбал, дэд мастерын болзол биелүүлэх оноо 520 байсныг 540, спортын мастер 540 байсныг 560 болгож өөрчилсөн юм. Тамирчид заалны тэмцээнд нийт 60 сум харвах ба нийлбэр дээд оноо 600 байдаг. Тус спорт нь урьдчилсан харвааны нийлбэр оноогоор цол, зэргийн болзол хангадаг тул тамирчин бусадтай өрсөлдөх бус өөртэйгөө илүү ажилладаг гэхэд болно. Цолны оноог нэмэгдүүлснээр тамирчдын чансаа өндөрсөж, олон улсад ч торохгүй харвах үүд нээгдэж буй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top