x

Монголын Зэс Корпораци Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүсэлт хүргүүлэв

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.” гэсэн хуулийн заалтыг үндэслэн Монголын Зэс Корпораци ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан хэрэгтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүсэлт хүргүүлэв.

Төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоотойгоор Эрдэнэт үйлдвэр, улсад их хэмжээний хохирол учруулж, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрийн 51 хувийг гадаадын (Хятадын) банкны барьцаанд тавьсан асуудал үүсч Лондон дахь олон улсын арбитрын шүүхээр Монгол Улсад онц их хэмжээний хохиролтойгоор шийдэгдээд байгаа.

Гэтэл гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа энэ мөчид төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой гэмт хэргийн мөрдөн байцаалтыг замхруулах зорилгоор үйлдвэрийн архивт байгаа Жаст групп ХХК-тай холбоотой баримт материал, нотлох баримтыг архиваас устгуулах ажиллагааг хийж болзошгүй байна.

Энэхүү зорилгоо биелүүлэх үүднээс Эрдэнэт үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудыг (Стандарт банкны холбоотой хэрэгт ажиллаж байгаа ажлын хэсгийн гишүүд) ажлаас нь хоморголон халах, өөрсдийн төлөөний хүмүүсийг нь байршуулах зэрэг хууль бус үүрэг, даалгаврыг хариуцсан төрийн агентлагт өгч, шахалт үзүүлсэн байж болзошгүй тул уг ноцтой асуудлыг анхааралдаа авахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хүслээ.

МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ ХХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top