x

БНАСАУ, ОХУ-ын удирдагчид Алс Дорнодод бүрэн хэмжээний уулзалт хэлэлцээ хийхээр төлөвлөж байна

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн ням гарагт Оросын зүг галт тэргээр хөдөлсөн гэдгийг Умардын телевиз мэдээлж байсан. Ким Жон Уны суусан галт тэрэг өчигдөр өглөө Оросын хилээр нэвтэрч, орой нь гэхэд Хасан хотын галт тэрэгний буудалд очжээ.

Умардын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй өндөр дээд хэмжээнд уулзаж, хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын нөхцөл байдлын талаар ярилцана гэж Кремлийн зүгээс мэдэгдсэн байна. Тэрбээр 2019 оноос хойш анх удаа ОХУ-д айлчилж байгаа нь энэ юм.

Ким Жон Уныг Хасан хотын галт тэрэгний буудалд буудаллах үед ОХУ-ын Байгаль орчны сайд Александр Козлов угтаж авсан байна. Тэд Хасан хотноо албан уулзалт хийж, энэ ондоо аялал жуулчлал, хөдөө аж ахуйн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцсон гэж мэдээлжээ. Тэгвэл Ким Жон Ун Ерөнхийлөгч Владимир Путинтэй яг хаана уулзах нь хараахандаа тодорхой болоогүй байна.

Ажиглагчдын таамаглаж байгаагаар Ким Жон Ун болон Владимир Путин нар Владивосток хотноо уулзаж магадгүй. 2019 онд хамгийн сүүлд хоёр орны тэргүүн энэ хотод уулзаж байсан юм. Мөн Ерөнхийлөгч Владимир Путин Владивостокт Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа юм байна.

Гэхдээ Оросын РИА-Новости агентлагийн сүүлд мэдээлснээр Умардын удирдагч галт тэргээр Владивостокоос холдон явж байна гэж мэдээлсэн байна. Зарим ажиглагч, хоёр удирдагчийг Оросын Алс Дорнодын Хятадтай хиллэдэг бүс дэх Восточный сансрын буудал дээр уулзаж магадгүй гэж мөн таамаглаж байгаа юм байна. Владимир Путиныг тус сансрын буудал руу очих төлөвлөгөөтэй байгаа гэж урьд нь мэдэгдэж байсан. Гэхдээ тэнд Ким Жон Унтай уулзах эсэх нь хараахан батлагдаагүй байна.

Хоёр удирдагч нүүр тулж уулзан, сансрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ гэж хоёр талын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн. Харин энэ уулзалтыг хөндлөнгөөс ажиглаж байгаа орнуудын нэг болох АНУ-ын зүгээс хоёр удирдагчийг зэвсгийн худалдаагаа идэвхжүүлэх тал дээр яриа хэлцэл өрнүүлэх болов уу гэсэн байр суурь илэрхийлж байна.

АНУ-ын БХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Жон Көрбигийн мэдэгдсэнээр Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу сүүлд Умардад айлчлахдаа Пхеньяныг Орост зэвсэг нийлүүлэхийг ятгасан байж болзошгүй гэсэн мэдээлэл тархаад байсан. Энэ мэдээллийг Орос болон Умардын талуудын аль аль нь үгүйсгэсэн юм.

Монголын мэдээ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хөаү (172.69.252.165)
    нийлүүлсэн байсан ч яах вэ дээ
    2023 оны 09 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top