x

УИХ-д суудалтай намуудын төлөөлөл ХБНГУ-д ажиллаж, парламентын мэтгэлцээний сонгодог зарчмыг судалж байна

УИХ-д суудалтай намуудын төлөөллөөс бүрдсэн төлөөлөгчдийн баг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2023 оны есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдах дараагийн парламент 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Тус парламентын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон хуралдааны дэгийг боловсруулахад парламентын соёл өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж, олон улсын сайн жишигт нийцүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Манай улс 1992 оноос хойш ХБНГУ-ын хууль, эрх зүйн орчныг судалж, хуулийн мэргэжилтнүүдтэй олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд энэ нь хууль, эрх зүйн орчин болоод парламентат ёс, соёлын тухайд зарим байдлаар адил төстэй нөхцөл бүрдүүлснийг судлаачид хэлдэг. Иймд ХБНГУ-ын Бундестагийн үйл ажиллагааг судлах зорилгоор төлөөлөгчдийн баг илгээсэн.

Төлөөлөгчид Бундестагд ажиллах хугацаандаа парламентын бүтэц, байнгын болон түр хороодын чиг үүрэг, бүрэн эрх, бүрэлдэхүүний тоо, тусгай хороодын эрхлэх асуудлын зааг ялгаа, хүрээ хязгаар, сонгуулийн дараа нам, эвслийн бүлэг байгуулах журам, нам, эвслийн бүлэг байгуулах гишүүдийн тооны дээд, доод хязгаар, нам, эвслийн бүлгийн эрх, үүрэг, сахилга, хариуцлага, нам эвслийн бүлэгт харьяалагдахгүй гишүүдийн эрх, үүргийн онцлог зэрэг асуудлуудын талаар холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай уулзан нарийвчилсан мэдээлэл авсан байна.

Мөн парламентын мэтгэлцээний сонгодог зарчим, түүнийг хэрхэн явуулдаг талаарх зохицуулалт, парламентын мөрдөн шалгах чиг үүрэг, хяналт шалгалтын түр хорооны зохион байгуулалт, нийтийн сонсгол, парламентын хэвлэлийн эрх зүйн орчин зэрэг асуудлуудыг цогцоор нь судлан ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top