x

Манай тамирчид "Ханжоу 2022" Азийн наадмаас 21 медаль хүртлээ

Зуны XIX удаагийн "Ханжоу 2022" Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 34 спортын төрөлд, 129 дасгалжуулагч болон албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

Энэ удаагийн наадамд Тивийн олимпод 45, Үндэсний олимпын хорооны нийт 12,000 гаруй тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдлөө.

Монгол Улс энэ удаагийн Азийн наадамд амжилттай оролцон 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл буюу нийт 21 медальтайгаар өндөрлүүллээ.

Мөн манай улсын гурван тамирчин "Парис-2024" олимпын наадамд оролцох эрхээ аваад байна. 

Бокс & О.Есүгэн

Хамгийн эхний олимпийн эрхийг өвөртөлсөн тамирчин бол боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д хүч сорьсон О.Есүгэн. Манай тамирчин О.Есүгэн дэлхийн хошой аварга, Казахстаны Назым Кызайбайг ялж, Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаснаар "Парис 2024" олимпод оролцох эрхээ баталгаажуулсан. Ялсан нь медальд хүрэх тун хариуцлагатай даваанд манай боксчин шийдэмгий тулалдсаар өрсөлдөгчөө оноогоор ялсан. Шүүгчдийн дөрөв нь манай боксчинг ялсан гэсэн бол үлдсэн нэг нь тэнцсэн гэж үзсэн билээ. Тэрээр хагас шигшээ буюу медалийн өнгөө шийдэх тулаанд БНХАУ-ын Юү Вуд оноогоор ялагдсанаар хүрэл медаль хүртсэн билээ.

Байт харваа & Б.Отгонболд

Байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2-оор буулган авч, Азийн наадмын мөнгөн медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” олимпын эрхээ авсан. Тэрээр аваргын төлөө эзэн орны харваач Жи Шиан Шоутай харваж, 6:2-оор ялснаар аваргын алтан медалийг өвөртлөв.

Монгол Улс өмнө нь Азийн наадмаас байт харвааны төрлөөр медальд хүрч үзээгүй бөгөөд анхны медалийг Б.Отгонболд авчирч, шинэ түүх бичлээ.

Бокс & Б.Чинзориг

Азийн наадмын анхны хос медальт боксчин болсон, ДАШТ-ий мөнгөн медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг Азийн наадмын 63.5 кг-д олимпын эрх өвөртөлсөн. Тэрээр медалийн төлөөх тулаанаа Казахстаны боксчин Ертуган Жэйнуллиновтой хийж, оноогоор ялснаар хүрэл медалийн болзлоо хангасан. Дараа нь медалийн өнгөө хувиргах эсэх болон "Парис 2024" олимпын эрхээ авах хариуцлагатай даваанд өнгөрсөн оны тивийн аварга Тайландын Бунжонг Синсиритэй тулалдаж, ялалт байгуулж олимпын эрхээ авсан юм. Тэрээр финалын тулаанд Хятадын Тайпэйгийн Лай Чү-Энийг ялснаар Монголын багийн анхны Алтан медалийг эх орондоо авчирсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 57 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top