x

Палестины Хамас бүлэглэл Израил руу өргөн хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүллээ

Палестины Исламын Хамас бүлэглэл Йерусалим дахь шашны ариун газруудын нэг Аль Акса сүмийг гутаан доромжилж, Газын Зурвасыг бүсэлсний хариуд “Аль Аксагийн шуурга” цэргийн ажиллагааг эхлүүллээ.  Хамас Еврейчүүдийн Симчат Тора хэмээх үндэсний томоохон баярын үеэр гэндүүлж дайрсан нь Израилын армийн бэлэн байдлыг сориод зогсохгүй Палестины талаас гэндүүлж довтолсон 1973 оны дайныг эргэн санууллаа гэж хэвлэлд онцолжээ. Хамасын дайчид Израилийн өмнөд, хойд хилээр 7 чиглэлээр нэвтэрчээ. Палестины удирдагч Махмуд Аббас террорист үйл ажиллагаа зохион байгуулагч, газар нутаг эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг өөрсдийгөө хамгаалах эрхтэй гэж мэдэгджээ.

Нөхцөл байдалтай холбогдуулан Израилын ерөнхий сайд Беньяамин Нетаньяху үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө шуурхай хуралдуулж, зэвсэгт Хамас бүлэглэлийн эсрэг “төмөр сэлэм” нэртэй цэрэг дайны ажиллагаа зарлалаа. Израилын арми Газын зурвас руу 2200 гаруй удаа пуужин харваж, агаараас бөмбөгдөж байна. Нетаньяху Израил улс цэргийн ажиллагаа бус дайнд орлоо гэж мэдэгдэж, Хамасын зэвсэгт дайчдаас өмнөд хилээ цэвэрлэхийг армидаа үүрэг болгосон байна.

Яг одоо Израилын өмнөд хилд гол тулаан болж байгаа, Израилын арми Хамасын дайчдаас газар нутгаа эргүүлж аваагүй байгаа юм байна. Израилын өгсөн мэдээллээр тус улсын 20 гаруй энгийн иргэн амь үрэгдэж, 540 гаруй хүн шархадсан байна. Газын зурваст мөн энгийн иргэд амь үрэгдэж, олон тооны хүн шархадсаны зэрэгцээ Газын эмнэлгүүд цус хандивлахыг уриалсан байна. Хамас бүлэглэл 2007 онд Газын Зурваст хяналтаа тогтоосноос хойш Израил улс тус бүсийг хориглолтод оруулсан. Газын Зурваст 15 жил 2,1 сая хүнийг орж гарахыг, бараа бүтэгдэхүүн оруулж гаргахыг хориглосноор тус газар нутгийн нийгэм, эдийн засгийн байдлыг сүйрэлд хүргэжээ. Хориглолтоос хойш Израил Палестин дөрвөн удаа дайн хийж, олон арван удаагийн зэвсэгт тэмцэл хийж ирсэн. Газын Зурвас нь 1967 оны Араб Израилын дайны дараа Йорданы баруун эрэг, Зүүн Йерусалимын хамт Израилын түрэмгийлэлд орсон Палестины өөрөө удирдах эрхтэй 2,1 сая хүн амтай жижиг газар нутаг.

Газын Зурвасын төлөө, газар нутгийн төлөө Израил Палестин олон жил дайн, зэвсэгт тэмцэл хийж ирсэн. Өнөөдрийн энэ нөхцөл байдал тус бүс нутгийн улс төрд тоглоомын дүрмийг өөрчилж магадгүй гэж Катарын их сургуулийн профессор дүгнэсэн байна. Олон улсын зүгээс хоёр талтай байр суурь илэрхийлж байна. Израилын холбоотон АНУ нөхцөл байдлыг ойроос ажиглаж байгаагаа мэдэгдсэн бол Британи, Герман, Итали улсууд Израил руу гэнэтийн цохилт өглөө гэж Хамасыг буруутгасан байна.

Харин Хамас бүлэглэлийг дэмждэг гэгддэг Иран улс, Хезболла бүлэглэл Палестины дайчдыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Турк, Египэт улсууд хоёр талыг зэвсэгт тэмцлээ зогсоож, энгийн иргэд олноор үрэгдэхээс сэргийлж нөхцөл байдлыг намжаахыг уриалжээ.

Монголын мэдээ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top