x

Б.Жавхлан: Францын тал өөрийн хөрөнгө оруулалтаа хийнэ гэсэн

Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Францын талаас “Орано групп”-ийн ерөнхий захирал Клод Имовен, Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар Парис хотод гарын үсэг зурлаа.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын эдийн засгийн бие даасан тогтвортой байдал цаашид аюулгүйгээр Үндсэн хуульд заасан агуулгаараа үр ашиг нь Монголын ард түмэнд дийлэнх нь очих зарчмаа барьж хөрөнгө оруулалтын гэрээ, төслийг эхлүүлэх нь маш чухал байна.

Бид парламентын засаглалтай учраас олон улсын мега төслийг УИХ-аар оруулж, батлах ёстой. Тэр хүртэл бэлтгэл ажлаа хангах, хөрөнгө оруулагч талтай ерөнхий, суурь зарчмуудаа тохирох, ойлголцох энэ асуудалд бичиг баримтын статус нь Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр протоколд хоёр талаасаа тохиролцож байна. Энэ удаад Монгол Улсын талаас тавьж байгаа шаардлагууд, бидний зорьж байгаа агуулгуудыг Францын талаас нааштай хандаж, эергээр хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл өмнөх мега төслүүдтэй харьцуулах юм бол Монголын ард түмэнд тогтвортой эдийн засгийн болон нийгмийн чиглэлийн үр өгөөжөө өгөх сайн төслийн суурь тавигдлаа гэж харж байна. Аль болох санхүүгийн болон бусад эрсдэлээс зайлсхийж, ийм төрлийн хувьцааны хариуцлагаас зайлсхийсэн.

Байгалийн баялгаа ашиглуулсныхаа төлбөрүүдээ олон улсын жишигт байдаггүй, өндөр хэмжээнд авахаар хоёр талаасаа ойлголцсон нь маш чухал.

Тухайлбал бид Оюутолгой компаниас бид АМНАТ таван хувь байдаг бол тогтвортой 10 хувь дээр нэмэх нь үнээс хамааралтай, өсөн нэмэгдэх АМНАТ авна. Одоогийн ураны үнэ 72 сая ам.доллар хүрсэн бөгөөд энэ ханшаар тооцвол 13 хувийн АМНАТ авах боломж бүрдэнэ.

Төсөл амжилттай хэрэгжих, алдагдалтай байхаас үл хамаарч олборлолт эхэлсэн л бол АМНАТ шууд тогтвортой авах, аж ахуйн нэгжийн орлогын татварыг одоогийн хууль эрх зүйн зохицуулалтаар авна, давуу эрхийн 10 хувийн хувьцааг нэмж эзэмшихийг хоёр талаас ойлголцлоо. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь АМНАТ-тай дүйцэхүйц хэмжээний жил бүр урьдчилж тохирсон тогтмол ногдол ашиг аваад явна. Ямар нэг хувьцааны дагуу зээлээр хөрөнгө оруулалт хийх, нэмэлт хөрөнгө оруулалт хийх зэрэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй.

Францын тал өөрийн хөрөнгө оруулалтаа хийнэ гэсэн. Өмнөх гэрээнүүдээс ялгаатай нэг суурь зарчим нь хүнд шилжүүлэх буюу татварын орчныг нуун дарагдуулах зарчмууд байж болохгүй гэх зарчмаар аудит хийлгэж явна гэдгийг хоёр тал сайн ойлголцож, тохирлоо. Энэ бол өмнөх олон улсын гэрээнүүдтэй харьцуулах юм бол олон улсын хөрөнгө оруулалтын гэрээний зарчмыг шингээсэн шинэлэг зарчмыг суулгаж өгсөн нь маш сайн зүйл" гэсэн мэдээллийг өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top