x

Путин Европын Холбооны эдийн засгийн үзүүлэлтийг шоолов

Европчууд  нефть, хийгээ өндөр үнээр авч байгаагаас Европын холбооны эдийн засаг “тэг төвшинд” хүрсэн гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гаригт болсон Оросын эрчим хүчний долоо хоногийн хуралдаан дээр хэлжээ.

“Европын орнууд ЕХ-ны эдийн засаг, нийгмийн сайн сайхныг хангаж ирсэн манай эрчим хүчний эх сурвалжаас бүрэн биш ч гэсэн татгалзахаар оролдож байна. Мэдээжээр, 100% биш, гэхдээ энэ нь тэдний ая тухтай байдлын ноцтой хэсэг нь юм” гэж Путин хэлэв.

Мөн тэрээр “Тэд одоо нефть, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хийн үнээ давуулан төлөөд үр дүнд нь одоо Европын холбооны эдийн засгийн үнэлгээг  тэгийн төвшинд хүргэлээ. Аж үйлдвэрлэл нь энэ жилийн гуравдугаар сараас  хойш сөрөг үзүүлэлтэд орсон” гэв.

Европын эдийн засгийн үзүүлэлтийг оросынхтой харьцуулан ярихдаа энэ салбарт тэдний явуулж байгаа бодлогод гайхаж байгаагаа хэлжээ.

“Бааз суурь нь янз янз нь ойлгомжтой, харин хандлага чухал. Заримдаа харахад тэд тэндээ юу хийгээд байгаа нь гайхал төрүүлэх юм. Гэхдээ тэдний сонголт нь энэ” хэмээн Путин өгүүлжээ.

Сануулахад, өнгөрсөн сарын сүүлчээр, норвегийн ABC Nyheter хэвлэлээр нэгэн судалгааг нийтэлжээ. Түүнд Оросын явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаанаас Франц, Герман, Их Британи, Итали, Швейцарийн эдийн засаг хүчтэй хохирч байгаа нь тодорхой харагдлаа. Энд хамгийн хүчтэйгээр Германы эдийн засаг хохирчээ.

Эрчим хүч, түлш, хүнсний барааны үнийн өсөлтийг тэдний Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ өдөөсөн гэж бичжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top