x

УИХ-ын дарга Г.Занданшатарт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан бараалхлаа

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан бараалхлаа.  Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-аас Монгол Улсад суух 18 дахь Элчин сайдаар миний бие томилогдож ирсэн. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа түүхэндээ хамгийн найрсаг үедээ явж байна. Энэ таатай цаг хугацаанд Элчин сайдаар томилогдсондоо таатай буйгаа уулзалтын эхэнд хэлэв.

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал хоорондын байнгын ажиллагаатай хамтарсан механизм байгуулсны 10 жилийн ой 2024 онд тохиож байгаа. Үүнийг тохиолдуулан ээлжит уулзалтыг ирэх онд зохион байгуулах саналтай байгаагаа уулзалтын үеэр Элчин сайд илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүн худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Энэ оны 8 дугаар сарын байдлаар 15 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тиймээс энэхүү зорилтод хүрэх боломж дүүрэн юм гээд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг бүхий л салбарт хамтран ажиллах шинэ боломжийг бий болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны байнгын механизм нь чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тодотгов.

УИХ-ын дарга Г.Занданшатар, БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирж, үүрэгт ажилдаа орсон явдал баяр хүргээд,  Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд эрхзүйн таатай орчныг бүрдүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа чухал гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэв. Мөн хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа хамтын ажиллагааг дэмжих замаар хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гээд  Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын уулзалтын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлж, Байнгын хороод, Найрамдлын бүлэг болон Тамгын газар хооронд харилцан туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаан өнгөрсөн сард зохион байгуулагдаж,  хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудыг дурдаад, Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламент хоорондын яриа хэлэлцээний механизмын уулзалтууд үр дүнтэй болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2014 онд Бээжин хотноо байгуулж, энэ хугацаанд дөрвөн удаагийн уулзалтыг зохион байгуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top