x

Путин: Хамтын ажиллагааны зорилго, зорилтоо ярилцаж замын зургийг тодорхойлсон

Өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод эхэлсэн “Бүс ба Зам” санаачилгын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар уулзжээ.

Энэ үеэр хоёр ерөнхийлөгчийн хэлсэн үгийг Кремлийн албан ёсны эх сурвалжаас орчуулан хүргэж байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Путиний хэлсэн үг:

“Эрхэмсэг ноён ерөнхийлөгч өө! Хүндэт найз нөхдөө!

Тантай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна. 2021 онд Москвад болсон бидний уулзалт дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойтой давхцаж байсныг санаж байна.

Зөвлөлт Холбоот Улс нь Монголыг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байсан. Ирэх оны есдүгээр сард бид Халхын голд хамтдаа ялалт байгуулсны 85 жилийн ойг тэмдэглэнэ. Тэр үед Улаан армийн 10,000 гаруй цэрэг, офицер Монгол орныг хамгаалахын төлөө амиа өгсөн юм.

Тэр он жилүүдэд Монгол улсын эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын системийн үндсийг тавихад их зүйл хийсэн. 2019 онд үндсэн бичиг баримт болох Стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Өнгөрсөн онд манай худалдааны эргэлт нэлээд өндөр буюу 40 орчим хувиар өслөө. Энэ жил бага зэрэг буурсан. Гэхдээ бидэнд ярих зүйлс байгаа. Үүнд манай засгийн газар хоорондын комисс зохих ёсоор анхаарах ёстой.

Бидэнд бас олон талт томоохон төслүүд бий. Тухайлбал Монгол улсаар дамжуулан Хятад улсад байгалийн хий дамжуулах хоолойн төсөл гэх мэт. Энд байгаа бүх хүмүүс энэ төслийг дэмжиж, оролцохыг хүсэж, хэрэгжүүлэх сонирхолтой байна. Төслийг саадгүй хэрэгжүүлэх боломжтой гэж би бодож байна.

Мөн бидэнд Улаанбаатар Tөмөр Зам үйлдвэр зэрэг томоохон төслүүд бий. Одоо бид энэ бүхний талаар илүү дэлгэрэнгүй ярилцах болно.

Тантай дахин уулзсандаа маш их баяртай байна”

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хариу хэлсэн үг:

“Танд маш их баярлалаа. Владимир Владимирович.

Би ч бас тантай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна. Мөн манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ тантай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцсоноо халуун дотноор санаж байгаагаа хэлмээр байна. Зуун жилийн ойг тохиолдуулан хамтарсан тунхаглал баталж, хамтын ажиллагааны ойрын болон дунд хугацааны зорилго, зорилтоо тодорхойлж, харилцаа хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх замын зургийг тодорхойлсноо онцлон тэмдэглэмээр байна. 2019 онд бид стратегийн түншлэлийн харилцаа, иж бүрэн хамтын ажиллагаанд шилжсэн нь бидний цаашдын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны үндэс суурь болсныг та сая цохон тэмдэглэлээ.

Мэдээжийн хэрэг, тэр үеэс хойш их цаг хугацаа өнгөрч, дэлхий нийтийн дэг журамд геополитик,  эдийн засгийн зарим хүндрэл бэрхшээл тулгарсан ч өнөөдөр бидний эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь баярлууштай юм.

Манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол Орос улстай харилцаагаа хөгжүүлэх явдал байсаар ирсэн бөгөөд олон зууны турш бид Оросын ард түмэнтэй халуун дотно, найрсаг харьцсаар ирсэн. Ард түмний найрамдлын түүхийг, дайны үед ч, энх тайвны бүтээн байгуулалтын үед ч, социализмын үед ч эцэг өвгөд маань бидний төлөө юу хийсэн, юу үлдээснийг мартаж болохгүй гэж би үзэж байна.

Үүнийг бид үргэлж санан дурсаж байх ёстой.

Ирэх жил Халхын Голд хамтдаа ялалт байгуулсны 85 жилийн ой тохионо. Эрхэм хүндэт Владимир Владимирович, би таныг энэхүү гайхамшигт ойг тэмдэглэх үеэр манай сайхан оронд төрийн айлчлал хийхийг урьж байгаагаа дахин илэрхийлж байна. Мөн 2025 онд аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ой тохиож, бид энэхүү гайхамшигт үйл явдлыг ёслол төгөлдөр тэмдэглэнэ гэдгийг та мэдэж байгаа. Дэлхий нийтийг фашизмын аюулаас аварсан Оросын ард түмний түүхэн эр зоригийг бид мартах ёсгүй. Тиймээс бид энэ яруу алдарт ойг хамтдаа тэмдэглэнэ гэж бодож байна.

Сүүлийн жилүүдэд бидний хамтын ажиллагаа, харилцаа онцгой эрчимжиж байгаад баяртай байна. ОХУ-ын парламентын дарга ноён Володин саяхан манай улсад айлчлах үеэр Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Төрийн Дум хоорондын хамтын ажиллагааны анхдугаар хуралдаан болж, ажлын хэсгийг байгууллаа.

Монголын тал ОХУ-тай бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзсээр ирсэн.

Бид ойрын жилүүдэд төлөвлөж буй эрчим хүч, төмөр зам, авто зам зэрэг бүхий л томоохон төслүүд дээр ОХУ-тай хамтран ажиллах сонирхолтой байна. Улаанбаатар Төмөр Зам бол бидний нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон хамтарсан үйлдвэр бөгөөд өдгөө жилд 30 сая тонн ачаа эргэлттэй ажиллаж байгаа бол үүнийг 100 сая тоннд хүргэх сайхан боломж бий”

Уулзалтад ОХУ-ын талаас гадаад хэргийн сайд Сергей Лавров, эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, зам тээврийн сайд Виталий Савельев, Оросын Төмөр Зам нэгдлийн ерөнхий захирал Олег Белозёров, Газпром компанийн ерөнхийлөгч Алексей Миллер, Роснефт компанийн ерөнхийлөгч Игорь Сечин зэрэг албаны хүмүүс оролцсоныг Кремлийн эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: kremlin.ru, ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top