x

Аргентины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ирэх сард явагдана

Аргентины Эдийн засгийн сайд бөгөөд эрх баригч намаас нэр дэвшигч Серхио Масса гэдэг БРИКС-т элсэх талыг баригч юм. Мөн түүнтэй өрсөлдөгч депутат Хавьер Милей Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд шалгарсан тухай Buenos  Aires Times сонин мэдээллээ.

Сонгуулийн гүйцэтгэх хорооны мэдээлснээр, саналын хуудасны 96,87 хувийг тоолоход Масса 36,11 хувь, Милей 30,35 хувийн санал авч байгаа нь тодорхой болжээ.

“Хамтдаа өөрчлөлтийн төлөө” гэх сөрөг хүчний томоохон эвслийн нэр дэвшигч Аргентины Аюулгүй байдлын яамны сайд асан Патрисия Буллрич 23,69 хувийн дэмжлэг авсан байв.

Тус улсын хуулиар, сонгуулийн эхний шатанд ялалт байгуулахын тулд нэр дэвшигчдийн нэг нь 45 хувь санал авах ёстой. Гэхдээ хэн нэгэн 40 хувь санал аваад ойрын өрсөлдөгчөөсөө 10 хувиас илүү саналтай бол шууд ялж болдог байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагийн шатны санал хураалтыг арваннэгдүгээр сарын 19-нд товложээ.

Аргентины эдийн засгийн байдал хүнд байгаа ба оны эхний хагас жилд инфляци 50 хувь болсон ба оны эцэст 100 хувь хүрэх магадлалтай байгаа. Тус улсад ядуусийн тоо нэмэгдэн хүн амын 40 хувь нь хэрэглээний суурь хүнсний барааг авах мөнгөгүй болжээ. Үүнээс гадна Аргентин Олон улсын валютын санд олон тэрбум долларын өр төлөх ёстой. Энэ бүгдийн улмаас сонгуулийн санал хураалтад санал өгөх насны бүх иргэн оролцох хэрэгтэй болсон гэжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top