x

НҮБ дахь Израил улсын төлөөлөгч “Еврей” тэмдэг зүүж эсэргүүцлээ илэрхийлэв

Израил-Палестины асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дахин шуурхай хуралдаан хийлээ. Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд НҮБ-ын Палестинд туслах байгууллагын 64 ажилтан Газын зурвас орчимд амиа алдсан гэсэн тоон мэдээлэл байна. Үүнийг Аюулгүйн Зөвлөлийн гишүүд энэ удаагийн шуурхай хуралдаанаар онцолж, олон улсын байгууллагын сайн дурын ажилчдын амь насыг хамгаалах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүдийн олонх нь Газын зурваст гал зогсоох нэн шаардлагатай гэж мэдэгдэж байгаа ч Израилын төлөөлөгч дайны галыг зогсоохгүй гэсэн байр сууринаасаа няцахгүй хэвээр байгаа юм.

НҮБ дахь Израил улсын байнгын төлөөлөгч Гилад Эрдан Аюулгүйн Зөвлөлийн шуурхай хуралдааны үеэр хамтрагчдынхаа хамтаар еврейчүүдийг илэрхийлдэг шар өнгийн одыг энгэртээ зүүж, Израил улс өөрийгөө хамгаалах эрхтэй гэдэг байр сууриа хамгаалж байгаагаа илэрхийлсэн байна. Еврейн шар од бол дундад зууны үеэс эхлээд дэлхийн 2-р дайн хүртэл үеийн үед Еврей хүмүүсийг бусдаас ялгах гэж бусад ард түмний ашиглаж ирсэн тэмдэг юм.

Гилад Эрдан НҮБ дахь Израил улсын байнгын төлөөлөгч “Миний өвөг эцэг, түүний өвөг эцэг, тэдэнтэй мөр зэрэгцсэн сая сая еврей иргэний нэгэн адилаар одооноос эхлэн би болон манай багийнхан энэ шар одыг зүүж энэ хуралд оролцох болно. Та бүхэн Хамас бүлгийн хийсэн гэм бурууг шүүж, зохих арга хэмжээг авах хүртэл, барьцаанд байгаа иргэдийг суллуулах хүртэл энэ одыг тайлахгүй. Энэ од бол Израилын ард түмний бахархлын тэмдэг. Ард түмнээ хамгаалах ёстой гэсэн сануулга болгож байна” хэмээн ярилаа.

Гэвч олон улсын зүгээс Газын зурвас дахь дайныг зогсоохыг уриалахаа зогсоосонгүй. НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас Гринфилд аль ч улсын иргэний  амийг ялгалгүй хамгаалах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Линда Томас Гринфилд НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч “НҮБ-ын ажилчдын амь насыг хамгаалах нь бидний үүрэг. Хүмүүнлэгийн ажилчдыг ч хамгаалах ёстой. Сэтгүүлчдийг хамгаалах ёстой. Израил, Палестин ялгаагүй бүх энгийн иргэний амь насыг бид аврах ёстой. Энгийн иргэний амь насыг хамгаалахад шатлал дараалал байх ёсгүй. Иргэн л бол иргэн юм” гэж онцоллоо.
Катерин Рассел НҮБ-ын хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал “Өнөөдөр Газын зурваст хамгийн их хохирч, амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа хамгийн эмзэг бүлэг бол бага насны хүүхдүүд юм. Хамас бүлгийн барьцаанд байгаа хүүхдүүд, Хамас бүлгийн дайралтад анх өртөж нас барсан хүүхдүүд, Газын зурваст зүгээр л аж төрж яваад Израилын бөмбөгдөлтөд өртсөн тэр бүх хүүхдүүдийн төлөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн нэгдсэн тогтоол батлахыг хүсэж байна. Хүүхдүүд дайн өдөөгөөгүй. Хүүхдүүд дайныг зогсоож чадахгүй" хэмээлээ.

Сүүлийн үеийн тоо баримтаар Газын зурваст амиа алдсан нийт хүмүүсийн 3200 нь буюу 70 хувь нь хүүхэд байсан байна. Энэ тоо 2019 оноос хойш дэлхийн өнцөг булан бүрд дайн мөргөлдөөний улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн нийт тооноос давсан үзүүлэлт гэдгийг НҮБ-ын Палестинд туслах байгууллагын ерөнхий захирал Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр тайлагнасан байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top