x

Мадонна дахин хамгийн их борлуулалттай эмэгтэй дуучин болов

The Celebration Tour аялан тоглолтоо хийж буй Америкийн поп дуучин 65 настай Мадонна “хамгийн ихээр арилжаалагдсан эмэгтэй дуучин” статусаа дахин батлав.

Энэ тухай Гиннессийн дэлхийн дээд амжилтын номын (The Guinness Book of World Records) порталд мэдээлжээ.

Тэрээр уран бүтээлийнхээ 40 жилийн карьерын хугацаанд цомог, сингл, дижитал хуулбаруудын 400 сая пянзыг худалдаалж чаджээ. Энэ амжилтаараа зөвхөн The Beatles, Элвис Пресли, Майкл Жексон нараас ялимгүй хоцорч байгаа ч хамгийн ихээр пянзаа зарж чадсан эмэгтэй дуучин гэж цоллогдоод байна. Мадонна энэ статусаа 2009 оноос хойш хадгалж яваа юм.

Үүнийхээ хажуугаар, Мадонна нь аялан тоглолтоос хамгийн их орлоготой байгаа дуучин юм. Өнгөрсөн оны долоодугаар сарын байдлаар түүний аялан тоглолт 1,4 тэрбум доллар болон тэр цагт дуучин эмэгтэй The Rolling Stones, U2, Элтон Жон, Брюс Спрингстин нарын дараа тавд орсон байлаа.

Одоо түүний тоглолтууд үргэлжилж байгаа учраас тэр концертын ашиг орлогоо нэмэх боломжтой.

Мадонна  The  Celebration Tour аялан тоглолтын концертаа Лондонд үзүүлж байхдаа дуу чимээний хязгаарлалтын цагийг зөрчсөн гээд £300 мянган фунтын ($365 мянга гаруй доллар) торгууль төлж магадгүй болоод байгаа аж.

Их Британийн хатуу дэг журмаар концертууд  22:30  цагт дууссан байх ёстой байдаг. Харин түүний концерт үргэлжилж 23:00-д гэнэтхэн зогсжээ. Гэвч дуучин бүсгүй үзэгчдийн дуртай хитүүдээ ч дуулж амжаагүй байсан аж.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top