x

БНХАУ-д тархаж буй амьсгалын замын өвчлөл олон эмгэг төрүүлэгчээс үүдэлтэй

БНХАУ-ын хойд бүс нутагт хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгааг тус улсын хэвлэлүүд болон олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Өчигдөр БНХАУ-ын үндэсний эрүүл мэндийн хорооноос сүүлийн үеийн нөхцөл байдал, өвчнийг үүсгэгчийн талаарх тодорхой мэдээллийг өглөө. Хятадын эрүүл мэндийн албаныхны мэдээлж байгаагаар, хүүхдүүдийн дунд тархсан амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь шинэ буюу өмнө нь огт илэрч байгаагүй вирус биш, амьсгалын замын олон эмгэг төрүүлэгчээс үүдэлтэй гэж мэдэгдэж байна. Мөн, халдварын тархалт нэмэгдэж байгаа боловч, эмнэлгүүдэд хэт ачаалал үүсгэх хэмжээнд хүрээгүй гэж холбогдох албаныхан мэдээлж байна.

Хятадын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн дархлаажуулалтын хөтөлбөрийн мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар, эмгэг төрүүлэгчид дунд томуугийн вирус давамгайлж байна. Мөн, уушгины хатгалгаа болж байгаа гол шалтгаан нь, олон төрлийн хавсарсан нийлмэл томуугийн вирус тэр дундаа респиратор синтициал вирус байдаг юм байна. Энэ вирус нь хүүхэд ханиахаас гадна халуурч амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрч, маш хурдан хүндрэх нөхцөл болдог юм байна. Тус төвийн дархлаа судлаачийн өгч байгаа мэдээллээр амьсгалын замын өвчин үүсгэгч вирус нь яг аль насны бүлэгт илүү их зонхилон тохиолддог тухай тайлбарлаж байна.

Ван Хуачин БНХАУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дархлаа судлаач “Тухайлбал, 1-4 насны хүүхдүүдийн дунд ханиад томуунаас гадна, риновирусээр үүсгэгдсэн ханиадны өвчлөл тодорхой хувийг эзэлж байна. Харин 5-14 насны хүүхдүүдэд энгийн ханиад томуунаас гадна микоплазмаар үүсгэгдсэн өвчлөл тодорхой хувийг эзэлж байна. 15-69 хүртэлх насны бүлэгт томуугийн вирусээс гадна, риновирус, шинэ төрлийн коронавирус илэрч байна. Харин 60 ба түүнээс дээш насны хүмүүст метапневмовирус нь нийтлэг өвчин үүсгэгч вирус гэж үздэг. Түүнчлэн 60 ба түүнээс насны бүлгийн хүмүүсийн дунд нийт тохиолдлын дийлэнх хувийг коронавирусний халдвар эзэлж байна” гэж ярилаа.

Өөрөөр хэлбэл ийм олон эмгэг төрүүлэгч вирус нь амьсгалын замыг өвчлөлийг нэмэгдүүлэх, халдварын тархалт өндөр гарах, хүндрүүлэх нөхцөл болж байна гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, иргэдийг томуугийн эсрэг вакцинд хамруулахыг уриалж байна. Мөн олон нийтийн газарт амны хаалт байнга зүүхийг эмч мэргэжилтнүүд сануулж байна.

Ми Фэн БНХАУ-ын үндэсний эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч “Сүүлийн өдрүүдэд олон төрлийн эмгэг төрүүлэгчээс үүдэлтэй амьсгалын замын цочмог өвчлөл нэмэгдэж байна. Иймд нийт бүс нутгийн салбар эмнэлгүүдийн хэмжээнд шаталсан оношилгоо, эмчилгээний системийг нэвтрүүлж ажиллах шаардлагатай байна. Мөн халдварын оношилгоо, эмчилгээний чадавхыг дээшлүүлэх ёстой. Үүний зэрэгцээ хүнд тохиолдлуудыг илрүүлэх, шаардлагатай тохиолдолд дараа дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Мөн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний цагийг уртасгах, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зай талбайг нэмэгдүүлэх болон эмийн хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Хятадын СиСиТиВи-ийн мэдээлснээр нийслэл Бээжин хотын хүүхдийн эмнэлэгт л гэхэд өдөрт дунджаар 7000 өвчтөнийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ нь эмнэлгийн хүчин чадлаас давсан тухай мэдээлжээ. Өнгөрсөн 7 хоногт Тяньжин хотын ойролцоох хамгийн том хүүхдийн эмнэлгийн амбулатори болон яаралтай тусламжийн тасаг 13 мянган хүүхдийг хүлээн авч, зөвлөгөө тусламж үзүүлсэн байна.

Эх сурвалж: Moнголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top