x

Филиппинд 7,5 магнитудтын газар хөдлөлт болжээ

Филиппины эрэг хавьд 7,5 магнитудтай газар хөдлөлт арванхоёрдугаар сарын 3-нд бүртгэгдэв гэж Европын газар дундын тэнгисийн сеймологийн төв мэдээлэв.

Төвийн мэдээгээр, газар доорхи түлхэлтийн төв нь 10,6 мянган хүнтэй Тагбин сууринаас зүүн хойд зүгт 19 км-ын зайтай, 63 км-ын гүнд болжээ.

Филиппины Галт уул судлал ба сейсмологийн хүрээлэнгийн мэдээгээр газар хөдлөлтийн хүч 6,9 магнитудтай байв. Хинатуан хотоос 42 км-ын зайд 8км-ын гүнд газар хөдлөлтийн төв байсан гэж мэдээлэв.

Филиппинд 17:37-19:17 цагуудын хооронд 5,0-7,7.5 магнитудтай 22 газар хөдлөлт бүртгэгдэж цунамийн үед ашигладаг дуут дохиог зарлажээ. Хот сууринд эвдрэл сүйрэл ихтэй байсан ч хохирогчдын талын мэдээлэл бараг гарсангүй өнгөрөв. Цунамийн түгшүүрийг дэлхийн сейсмо төвүүд тэдний тоонд америк, австрали, серби, италийн төвүүд зарласан байв.

Шөнийн гурван цагийн үед нэг метрийн өндөртэй цунами Японы эрэгт хүрчээ. Цунами Азийн орнуудын эрэгт хүрсэн ч сулхан туслаа.

Үүний өмнө Оросын хоёр муж Бурят, Сахалинд 5,0 хүртэл магнитудтай газар хөдлөлт бүртгэгдсэн байв Сахалинд арлын төв хэсгээр, Бурядад Өнөр сууриныхан түүнийг мэдрээд өнгөрөв.

Энэ цагаар Исландын Рейкьянес хотын дор Фаградальсфьялль галт уулын идэвхижилт магмагийн хонгил үүсч, Гриндавик хотын дунд газар цөмөрсөн нүх үүсчээ. Газар суусан хэсэгт нэг сургууль, хэд хэдэн сууц аюулд оржээ. 

Магмагийн халуун хайлмаг хэт дээшилсэны улмаас ийм хонгилууд нүх үүсдэг байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top