x

Урт наслалтын дэглэм хэрэгжүүлсэн хүмүүс амьдралын насаа есөн жилээр нэмэгдүүлжээ

Хоолны дэглэмээр жингээ хасч эсвэл нэмэж болно. Мөн “зөв биш” хоол хүнс  янз бүрийн өвчин өдөөнө, “зөв” нь амьдралыг өөдрөг болгодог. Энэ талаар бид олон сонссон. Харин энэ удаа мэргэжилтнүүд хооллолтоо ялимгүй өөрчлөөд насаа нэмэгдүүлж болохыг тогтоожээ.

Норвегийн Бергений их сургуулийн эрдэмтэд 17 жил үргэлжилсэн судалгаандаа хоолны дадал зуршлаа баримтжуулсан 468 мянган хүний насжилтыг авч үзжээ.

Nature Food сэтгүүлд нийтлүүлсэн материалдаа тэд хоолны дэглэмд оруулсан бие даасан хэд хэдэн бүлгүүдийг судалгааны оролцсон хүмүүсээс байгуулан, цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байсныг судалгаа, ажиглалт хийснээ өгүүлжээ.

Гурван бүлэгт хуваасан хүмүүсийн нэг хэсэг нь юу олдсоноор хооллож, хоёр дахь нь эрүүл хооллолтын дэглэмд, гурав дахь нь "урт нас" гэх дэглэмийг чанд сахижээ. Нэг утгаараа чихэр сахаргүй, бэлтгэсэн махнаас татгалзаж, бүхэл үрийн бүтээгдэхүүн самар ногоо, загас дээр тогтсон хүмүүс байв.

Тамхи татдаг, архи уудаг, спортоор хичээллэгчид бүлгүүдэд тэнцүү тоонгоор байсан байна. Эдгээр хортой, ашигтай зуршилтай 40 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс аажмаар эрүүл биш хооллолтоос татгалзан тус зөвлөмжийг авдаг болж, амьдралын насаа ойролцоогоор есөн жилээр нэмэгдүүлсэн байна.

Мөн дэглэмийг анхнаасаа хэрэгжүүлдэг байсан хүмүүс насандаа нэг жилийг нэмэж чаджээ.

Харин хожим хооллолтын дэглэмээ өөрчлөхөөр шийдсэн хүмүүст үр дүн  эрчимтэй харагдсангүй.

Тухайлбал, 70 насандаа тийм алхам хийхээр шийдсэн хүмүүс амьдралдаа таван жилийг нэмсэн байна. Ер нь бол дүгнэлт ийм. Залуудаа  хооллолтоо эрс өөрчлөх нь судалгаанаас ашигтай болох нь харагдлаа. Гэхдээ дуртай зуршлаасаа эрс татгалзах нь бас тийм ч сайнгүй. Ямартай ч энд эхний ээлжинд эмч мэргэжилтнүүдийн зөвөлгөөг авах нь чухал юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top