x

Лу.Гантөмөр: МАН-ын залууст хэлье. Жаахан ухамсартай бай, цэвэрхэн өрсөлд

Өчигдөр төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилсэн Нүүрсний сонсголын дараа АН-ын дарга Лу.Гантөмөр МАН-ынханд хандаж нэгэн мэдэгдэл хийлээ. Сонсголын үеэр АН-ын дарга Лу.Гантөмөр нь МҮДН фракцид байхдаа эхнэрийнхээ нэр дээр компани байгуулж, 50.000 тонн нүүрс худалдаж авсан, зарж борлуулсан хэмээн мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга дараах мэдэгдлийг хийжээ. Улс төрийн өрсөлдөгчид болох МАН-ын дарга, удирдлагуудад хандаж...

Лу.ГАНТӨМӨР: МАН-ЫН ЗАЛУУСТ ХЭЛЬЕ. ЖААХАН УХАМСАРТАЙ БАЙ, ЦЭВЭРХЭН ӨРСӨЛД

Сүүлийн өдрүүдэд нүүрсний сонсгол болж байна. Нүүрсний хулгай Монголд нүүрлэж, Монголын эдийн засгийг асар ихээр хохироосон тухай бид бүгдээрээ мэдэж байна.

5.7 сая тонн нүүрсийг Монголын хил гаалиар бүртгүүлэлгүйгээр гаргаад, Хятадын хил дээр бүртгэлүүд нь хийгдсэн байна. Үүний хариуцлагыг найман жилийн хугацаанд засагласан МАН-ын Засгийн газрын тэргүүнүүд хүлээх учиртай. Харамсалтай нь, 15-16 жилийн өмнөх, магадгүй 20 жилийн өмнөх нүүрсний асуудлууд гээд “Тавантолгой” ХК-тай холбоотойгоор Ардчилсан намыг 5.7 сая тонн нүүрснийхээ хулгайтай зэрэгцүүлэн харлуулах ажил руу орчихлоо. МҮДН фракцын гишүүд аж ахуй нэгж байгуулаад 50 мянган тонн нүүрс худалдаж авсан мэтээр ярьж байна.

Би бол 20 жилийн өмнө МҮДН фракцад байсан, МҮДН фракцын УИХ-ын гишүүн байлаа. Бид тухайн үед УИХ-ын гишүүдээрээ нийлээд улс төрийн клуб байгуулъя гэж ярилцаж байсан. Одоо манай намын гишүүд клубууд байгуулчихсан энд тэнд хуралдаад байгаа шүү дээ. Түүн шиг клуб байгуулъя, клубын үйл ажиллагаа явуулахын тулд байр савтай болъё гээд тухайн үед аж ахуй нэгж байгуулах тухай яригдаад өнгөрсөн. Би дараа жил нь МҮДН фракцаас гараад явсан. Бусад нөхөд маань клубээ байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа байх. Тэр компани нь хаана байрласан юм, хэн захирал болсон юм, ямар үйл ажиллагаа явуулсан юм  би мэдэхгүй. Тухайн үед УИХ-ын гишүүд байсан учраас хуулийн этгээдийн нэр дээр эхнэр, хүүхдээ оруулсан юм бий байх. Энэ компани ямар нэгэн байдлаар бизнес хийгээд, лиценз аваад явсан гэж би лав мэдэхгүй. Манай эхнэр тэр компанийн ажилд оролцож үзээгүй.

Би 15 жилийн өмнө МҮДН фракцаас гарсан. Залуучуудад боломж олгоё, үе солъё. Монголын улс төрд шинэ үеийг оруулж ирье гээд "Нэг ардчилал клуб"-ээ байгуулаад явсан түүх бий. Юм болгон дээр Л.Гантөмөрийн эхнэр рүү, хүүхэд рүү дайрдаг довтолдог, гүтгэдэг, доромжилдог МАН-ын энэ ажил цаашид ч явна. Ардын нам үүнийг системтэйгээр хийдэг. Гэхдээ, МАН-ынхан та нарт хандаад хэлэхэд ичмээр байна шүү. Улс төрийн бодлоготнууд юм бол бодох хэрэгтэй байна шүү. Та нарт ч гэсэн гэр бүл, үр хүүхэд бий шүү. Гэр бүл, үр хүүхэд гэдэг нандин зүйлээ улс төрийн хэрүүлтэй холиод, хутгаад явах юм бол Монголын ирээдүй бүрхэг шүү. Та нар жаахан ичих хэрэгтэй.

Залуу хүмүүс байж магадгүй, Алдахыг чинь үгүйсгэхгүй байна. Би ч ялгаагүй тухайн үед 35 настай байж үзсэн. 35-тай, 40-тэй залуучууд алддаг. Алдахдаа ийм муухай юм руу битгий ороорой. Би 12 жил УИХ-ын гишүүнээр ажилласан. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа нэг ч лиценз аваагүй, газар аваагүй. Та нарын хийгээд байгаа шиг дээрэм тонуулд ороогүй. Бүгдийг өөрсөдтэйгээ адилхан юм шигээр харлуулж битгий бод. Надад ч гэсэн алдаа оноо бий. Алдаагаа засч байж амжилтад хүрдэг шүү. Алдаа оноотой ч гэсэн надад хайртай гэр бүл бий. Та нарт байгаа. Миний туулсан 35, 40-тэй амьдралыг та нар туулна. Тийм болохоор зүгээр л өрсөлд. Бодлогоо яриад сонгуульд өрсөлд л дөө. Ичдэггүй юм уу. Та нарыг хэний мөнгөөр яаж сонгууль хийснийг монголчууд бүгд мэдэж байгаа. 2020 оны УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотод МАН-ын нэрээр нэр дэвшсэн хүмүүст хэн мөнгө өгснийг бүгд мэдэж байгаа. Жаахан ухамсартай бай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top