x

"Саудын Араб, Ираны харилцаа сайжрах нь Ойрх дорнодын тогтвортой байдалд тустай"

БНХАУ Саудын Араб, Ираны гурван талт хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг Бээжин хотноо зохион байгуулж байна. Анхдугаар уулзалтаар Хятадын засгийн газар Саудын Араб, Ираны хооронд харилцааг сайжруулах үйл явцыг ахиулах гурван санал дэвшүүлж байна. Саудын Араб, Ираны сайн хөршийн найрсаг харилцаатай болох нь Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг дэмжихэд хувь нэмэр оруулах боломж" гэж Бээжин үзэж байна. Хятад улс Ойрх Дорнодын нөлөө бүхий хоёр улсын харилцааг сайжруулахад гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван И Саудын Арабын Гадаад хэргийн дэд сайд, Ираны ГХЯ-ны Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч сайд нарыг хүлээн авчээ. Ван И “Ойрх Дорнод цаашид их гүрнүүдийн геополитикийн талбар болж болохгүй, Ойрх Дорнодын ирээдүй бүс нутгийнхаа улс орнуудын гарт байх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Хятадын талаас: нэгдүгээрт стратегийн эвлэрэлд хүрэх сонголтыг гуйвшгүй баримтлах, Хоёр тал яриа хэлцэл, зөвшилцлийн замаар харилцан итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлж, мөнхийн, иж бүрэн сайн хөршийн найрамдлыг бий болгох, Хоёрдугаарт талууд эдийн засаг, худалдаа, аюулгүй байдал, иргэдийн солилцоо зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхтэй судалж, боловсон хүчний солилцоог өргөжүүлэх, 3-рт, хоёр тал гадны хөндлөнгийн оролцооноос татгалзах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Мөн Хятад улс Араб, исламын шашинтай орнуудын талд зогсож, Палестины ард түмний хууль ёсны эрхийг сэргээхийг дэмжсээр ирсэн гэдгийн Ван И цохон тэмдэглэсэн байна. Олон жил зөрчилдөж ирсэн Саудын Араб, Иран улсууд Бээжингийн энэхүү саналыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна.  Үүний зэрэгцээ Хятад, Саудын Араб, Иран улсууд олон салбарт гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцсэн байна. Ираны хувьд  тогтмол нислэгтэй болох нь Иран, Саудын Арабын харилцааг сэргээх нэгэн шинэ алхам болно гэж мэдэгдэж байсан.

Ойрх Дорнодын хоёр улсыг шууд холбох нислэгтэй болох асуудлаарх сүүлийн шатны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлсэн, ингэхдээ мөргөлчид болон шашны бус аяллуудыг багтаахаар талууд хэлэлцэж байгаа аж.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top